m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.27 05:45
1253
Эрүүл мэндийн цогц үйлчилгээг "Талимаа" эмнэлэг үзүүлж байна

Нүд бол бидний энэ хорвоо ертөнцтэй танилцаж өдөр тутамдаа олж авдаг мэдлэг мэдээллийн 70 хувийг хангаж байдаг чухал эрхтэн юм. Бид амьдралын олон өнгийг нүдээрээ харж дүгнэж, мэдэрдэг. Гэвч харах мэдрэхүйг хөглөсөн нүд хэмээх эрхтэнээ хайрлаж хамгаалахгүйгээс хараа муудах цаашлаад хараагаа алдах ч тохиолдол их байдаг.  Манай улсын хувьд 2013 оны тоон мэдээллээр харааны бэрхшээлтэй 14 мянга 800 гаруй хүн байна гэсэн статистик байна. Эдгээр харааны бэрхшээлтэй хүмүүсийн 65 хувь нь олдмол шалтгааны улмаас харааны бэрхшээлтэй болж байна. Тэгвэл хүн амынхаа эрүүл энхийн төлөө сүүлийн 17 жил тасралтгүй ажиллаж эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлж байгаа Талимаа эмнэлгийг онцолж байна.

"Талимаа" эмнэлгийн хувьд нүд, дотор, мэдрэл, уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн бөгөөд тав тухтай тохилог орчинд хөнгөн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. 

 

Техник, технологийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг ухаалаг гар утас, зөөврийн компьютер, Ipad зэргээр хараа хяналтгүй тоглуулснаас болж харааны сулралтай хүүхдийн тоо нэмэгдэж байгааг эцэг, эх асран хамгаалагч нар анхаарах шаардлагатайг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүүхдийн харааг 3-5 настайгаас нь шалгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байна. Үүнтэй ижил  эцэг эхчүүд хүүхдийнхээ харааг эрт шалгуулж, урьчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэйг ч сануулж байлаа. 

Талимаа эмнэлгийн нүдний хэсэгт нүдний бүх төрлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, мэс засал, гоо сайхны мэс заслыг хийж байна. Тухайлбал зовхины эмгэг, зовхины буулт, зовхины эргэлт, сормуусны буруу ургалт, хялар засах, нүдний даралтын мэс засал, болорын мэс засал, давхраа суулгах, зовхины үрчлээ арилгах, зовхи өргөх, нүүр өргөх зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр чанартай оновчтой эмчилгээг үйлчлүүлэгчиддээ хүргэж байгаа юм. 

Талимаа эмнэлэг нь эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлдэгээрээ давуу талтай. Үйлчлүүлэгчдээ амбулториор эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна хэвтэн эмчлүүлэх боломжтой 20 ортой. Тохилог орчинд танд тохирсон эмчилгээ үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдэг гэдгийг үзэгч танд дуулгахад таатай байна. Мөн дотор, эмэгтэйчүүд, үе мөч, бамбай гээд бүх төрлийн ЭХО оношлогоо, зүрхний бичлэг зэрэг үзлэг оношлогоог хийж байгаа юм.

 

Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. Тэгвэл Талимаа эмнэлгийн хамт олон 8 жилийн өмнөөс PRP эмчилгээг эх орондоо оруулж ирсэн анхдагч юм. Олон жилийн дадлага туршлагатай эдний хамт олон мэс заслын бус аргаар ямар нэг эм тариа лазер бусад химийн бодисгүйгээр зөвхөн өөрийн цусан дахь эсүүдийн тусламжтайгаар нүүрний арьсыг эрүүлжүүлж, сэвх батга үрчлээ толбо нүхжилт сорвижилтийг арилгах, арьсны өнгө сэргээх боломжийг олгож байна.  

Энэ мэт эрүүл монгол хүний төлөө эрхэм зорилгоо тодорхойлж эрүүл мэндийн салбартаа түүчээ нь болон манлайлж яваа "Талимаа" эмнэлгийн хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье. Хэрэв үзэгч та Талимаа эмнэлэгтэй холбогдохыг хүсвэл 9118-7853, 9908-0958 дугаараар холбогдох боломжтой. 

Хаяг: БГД 12-р хороо 6-р бичил хороолол 28-р сургуулийн баруун талд “ТАЛИМАА” эмнэлэг байрлаж байна.