Бүтэн нэр: Роналдо Луиш Низарио де Лима Роналдо
Дууддаг нэр: Роналдо
Төрсөн он сар өдөр: 22⁄09-1976
Төрсөн газар: Бразил Рио Де Жанейро
Иргэншил: Бразил
Өндөр: 1.83 cm
Дугаар: 9
Байрлал: Довтлогч
Роналдо Луиш Назарио Де Лима буюу Роналдо 1976 оны есдүгээр сарын 22-нд Рио Де Жанейрогийн Бенто Рибейро хэмээх ядуусын хороололд төржээ. Мөн энэ хорооллоос түүний шигшээ багийн хамтрагч Адрионо төрсөн түүхтэй. Бяцхан хүү Роналдо мэдээ ормогцоо бөмбөг хөөж эхлэв. Бразил хүүхэд бүр хөлбөмбөгч тэр тусмаа довтлогч болохыг хүсдэг нь ёс. Гэхдээ хэн нэг нь хаалган дээр зогсох ёстой нь мэдээж билээ. Энэ үүрэг хамгийн бяцхан Роналдод ноогджээ. Нэгэн удаа гоол алдсандаа шаралхсан мань эр хаалганаасаа бөмбөгөө туун эсрэг багийнхнаа бүгдийг нь хуурч гоол хийснээр бурхнаас заяасан авъяасаа нээсэн гэлцдэг. Өдөр шөнөгүй гудамжинд хөлбөмбөг тоглож байсан хүүгээ эцэг эх нь заалны хөлбөмбөг тоглуулж эхлэхээр шийдэж Рио хотын захын дүүрэгт нэгэн клубт өгчээ. Энэ нь түүний ур чадварыг улам нэмэгдүүлсэн нь ойлгомжтой. Чухам футзаланд тоглож байхдаа л тэр Пeлeгээс эхлэлтэй хэдий ч өөрөө шинэ түвшинд гаргаж ирсэн степ оверийг гайхалтай хийж сурсан байна.. Гэр орон нь туйлын ядуу учир бэлтгэлдээ явах унааны мөнгөгүй байсан ч огт бэлтгэлээ тасалдаггүй байсан Роналдо хүү футзалаас хөлбөмбөг рүү орж “Sao Cristovao” клубт элслээ.
Хүү энэ үед 14-тэй байв. Түүнийг чухам энд байхад л 1970 оны дэлхийн аварга Бразилийн шигшээгийн шилдэг тоглогч асан Жайрзиньо олж харжээ. Ур чадвар нь улам өсч байсан Роналдо хоёр жилийн дараа мэргэжлийн гэрээ байгуулж албан ёсоор “Круйзеро”-гийн тоглогч боллоо. Эндээс түүний толгой эргэмээр амжилтууд эхлэсэн юм. Роналдо Bahia EC ийг баг нь 6-1 ээр хожиход таван гоол хийж сенсаац тарив…
Энэ тохиолдол биш ажээ.. Үүний дараахан нь тэр өөрийн клубын заналт өрсөлдөгч “Атлетико Минейро”-той хийсэн тоглолтод багийнхаа бүх гоолыг буюу хэт трик хийж баг нь заналт өрсөлдөгчөө 3-1 ээр буулган авах үед Бразил дахин нэг аугаа хөлбөмбөгчинг төрүүлж байгаагаа мэджээ. Түүнийг анзаарахгүй байхын аргагүй байлаа. Ингээд Бразилийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч К.А.Перайра түүнийг шигшээ багт урьж мөрөөдөл болсон шар өмсгөлөө 1994 оны гуравдугаар сарын 23-нд Аргентины эсрэг нөхөрсөг тоглолтонд өмсчээ. Хэдийгээр тэр гоолдоогүй ч тун сайн тоглож Бразилийн фэнүүдээс ч өндөр үнэлэлт авсан аж. Харин шигшээгийн гоолоо тэр удаан хүлээсэнгүй. Дараачийн тоглолтонд нь буюу Исландтай хийх тоглолтод гоолдож баг нь 2-0 оор хожив. Шигшээгийн дасгалжуулагч Америкт болох ДАШТ – д 17 нас ч хүрээгүй хүүг багтаасан нь тийм ч гайхмаар зүйл байсангүй . Хэдий Роналдо тоглоогүй ч баг нь финалд Италийг торгуулийн цохилтоор буулган авч Дэлхийн аварга болсноор Роналдо дэлхийн аварга цолыг анх удаагаа хүртлээ. Дэлхийн аварга болсныхоо баярыг ч гүйцэд тэмдэглэж амжаагүй байсан Роналдог европын том клубуудын нэг болох “Эйндховен” зургаан саяаар худалдаж авсан нь 17 настай хүүгийн хувьд маш өндөр үнэ байлаа. Тиймээс ч тус клубыг фэнүүд нь шүүмжилж байсан юм. Мөн дөнгөж 17 настай хүү европд тэр тусмаа хөлбөмбөг асар өндөр хөгжсөн Голландын лигд дасч чадах уу гэсэн асуулт урган гарч байлаа. “Эйндховен”-д тэр тоглолтоороо хариултыг нь харуулаад өгөв
Тэр энд хожим нь миний хамгийн сайн хамтрагч гэж дурссан өөртэй нь хамт ирсэн Бельгийн Лук Нильстэй “Эйндховен”-ы довтолгооны цөмийг бүрдүүлж дөнгөж эхний жилдээ лигийн 32 тоглолтонд 30 гоол хийж олныг алмайруулав. Энэ амжилт нь түүнийг Голландын мэргэн бууч болгоод зогсохгүй багтайгаа хамтаар “Dutch cup”-ийг хүртэв. Энд өнгөрүүлсэн жил хагасын хугацаанд Лигийн 46 тоглолтонд 42 гоол, нийт 57 тоглолтоос 54 гоол хийжээ
1996 оны олимпоор шигшээ багийнхаа хамт тэрээр АНУ-г зорив. Бебето тэр хоёрын хослолыг бүгд алт авна гэж ярьж байлаа.Хэсгийн тоглолтоо Японд хожигдож тааруухан эхэлсэн ч тэд яван чангарсаар Роналдогийн Нигерийн эсрэг хийсэн цорын ганц гоолоор хэсгээсээ гарав. 4-1 шигшээд Бразил Ганыг 4-2 оор хожиход Роналдо хоёр гоол хийж дахиад л багаа хожилд хүргэлээ. Ингээд хагас шигшээд хэсэгтээ 1-оор хожиж байсан Нигеритэйгээ таарсан юм. Тоглолт эхлээд бүх зүйл гайхалтай байлаа. 78 минут хүртэл 3-1 ээр хожиж явсан бразилийн шигшээ нэг гоол алдаж 3-2 болсон ч Загалло Роналдог суулган хамгаалалтаа чангатгахаар шийдэж түүнийг сэлгэлээ.. Гэтэл 90 болон 94 минутанд Кану дараалан хоёр гоол хийснээр Роналдогийн олимпоос алтан медаль авах хүслийг нь хийсгэж орхисон юм. Атaлантаас тэр мөнгөн шаахай, хүрэл медальтай харьжээ.
Шигшээ багийнхаа төлөө зүтгэж байхад түүний хойноос европ даяараа ангуучилж эхэлсэн байлаа. Эцэст нь Каталонын “Барселона” баг түүнийг элсүүлж чадав. Энэ үед “Барселона”-г Круйфф орхиод алдарт Бобби Робсон түүний оронд ирсэн байсан юм. Роналдо ч түүний доор гайхалтай амжилтаа үргэлжлүүлж Лигийн 37 тоглолтонд 34 гоол хийсэн хэдий ч баг нь лигтээ “Реал Мадрид”-аас хоёр оноогоор хоцрондэд байрт жагслаа. Гэхдээ багтайгаа хамт эзэн хааны цом төдийгүй “UEFA Cup” хүртэж өөрөө Ла лигийн мэргэн бууч буюу “Пичичи” мөн Алтан шаахай хүртсэнээр хорьхон насандаа Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр анх удаагаа шалгарсан юм. Тэрбээр хамгийн залуудаа дэлхийн шилдэг болсон хөлбөмбөгч болсон юм. “Барселона”-д байх үеийн Роналдог дэлхийн хамгийн шилдэг довтлогч гэж ярилцдаг. Хожмоо Робсоны туслах хийж байсан Жозе нэгэнтээ “Таны бодлоор бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгч хэн бэ?” гэсэн асуултанд ” 1996 оны Роналдо. Би Марадона, Эйсебио, Зидан, Гуллит гээд л олон алдартны тоглолтыг үзсэн. Гэхдээ тэдний хэн нь ч 1996 онд Роналдогийн үзүүлж байсан гайхамшигт тоглолтыг давтаж чадахгүй. Би тэр үед “Барса”-д Бобби Робсоны туслах хийж байсан болохоор өдөр бүр энэ вундеркиндийн тоглолтыг үзэх завшаантай байлаа” хэмээн дурсчээ. Ла лигийн 1996-97 оны улирал “Реал” Ла лигийн түрүүг хүртсэнээр биш Роналдогийн гайхамшигт жил байснаар дурддаг гэхэд хилсдэхгүй. Үнэхээр Роналдо хамгаалагчдын жинхэнэ шүдний өвчин байсан юм. Хүчирхэг, хурдтай, тэгээд техниктэй гээд довтлогчид байх бүх чанар цогцолсон тул Роналдо үнэхээр төгс байв.
Супер Роналдо…
Түүнийг дэлхий нийтээрээ шүтэж байлаа. Спортын сэтгүүл болгон түүний зургийг нүүрэн дээрээ тавьж хөлбөмбөгийн ертөнц зөвхөн түүнээр амьсгалж хөлбөмбөгийн одоогийн одууд К.Роналдо, Ибрагамович, Роналдиньо, Кака, Робиньо нар түүнийг шүтэж түүнийг дуурайн хөлбөмбөг тоглон байх энэ үед харин нэг шүтэн бишрэгч нь түүнийг өөрийн болгохоор түүний агентуудтай нь холбоо тогтоож байв. Энэ бол Массимо Моратти. Нефтийн магнат Италийн “Интер” багийн эзэн түүнийг өөрийн болгохын төлөө чамгүй их мөнгө зарлагадлаа. “Барселoнa” багт ихээхэн хэмжээний мөнгө төлж Интерт түүнийг тоглуулах өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлжээ. Үүгээр ч зогсохгүй түүний зургаан бие төлөөлөгч менежерүүдэд сая, сая долларын урамшуулал олгосон байна. Хар хөхүүдийн төлөөх анхны тоглолтоо тэрбээр 60 мянган үзэгчийн өмнө “Ман Ю”-гийн эсрэг хийсэн юм. Удалгүй Бага дэлхийн аварга гэгдэж байсан “Сери –А”- гийн улирал ч эхэлж Роналдо хар хөхүүдийн фэнүүдэд зөвхөн гоол төдийгүй баяр баясгалан бэлэглэж байлаа. Тэр бөмбөггүй үедээ ч бие хамгаалагчтай яваа мэт эсрэг багийн хамгаалагчийг өөртөө татаж бөмбөгтэй үед нь байнга давхар хамгаалалт авч түүнийг зогсоохыг оролддог нь байнга харагддаг үзэгдэл аж. Гэвч тэр үүнд торолгүй гоолдсоор байлаа.. Тэр Италийн цомд “Piacenza” багийн эсрэг хет трик хийсний маргааш Италийн сонингууд түүнд ‘The Phenomenon буюу Ер бусын гоц хүн” хочийг өгчээ
Ингээд “Интер”-ийн төлөө зүтгэсэн анхны улиралдаа тэр лигтээ 32 тоглолтод 25 гоол хийн нийт 47 тоглолтонд 34 гоол гэсэн үзүүлэлттэйгээр улирлыг дуусгав. UEFA Cup-д С.Г.Эрикссоны удирдсан “Лацио”-г 3-0 оор буулгаж авахад нэг гоолыг нь хийсэн билээ. Энэ амжилт нь түүнийг хоёр дахь удаагаа Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болголоо
1998 он.. Дэлхийн аваргын жил бүх нийтээрээ л Бразилийг гол фаворит гэлцэж байлаа. МЗагалло үнэхээр ч хүчирхэг бүрэлдхүүн цуглуулж чаджээ. Роналдотай урд Бебетог гарган, Ривалдо Леонардо нараар дэмжүүлэн хамгаалалтанд шинэ од Р.Карлос, хуучин цэрэг Кафу нар зүтгэж төвд Дунга бүхнийг хянаж байв. Дөрвөн жилийн өмнө 17-тойдоо ДАШТ-ыг сэлгээний сандал дээрээс үзэж өнгөрүүлсэн Роналдо гол тоглогч болчихоод байлаа. Үүнийг ч тоглолт бүрд харуулсаар баг нь Чили, Дани, Голландыг сөхрүүлж аваргын төлөө нутгийн эзэд Францтай тоглохоор гарч иржээ.
1998 оны долоодугаар сарын 12-ны үүрийн 4 цаг. “Chateau de la Grande Romanie” буудал. Бразилийн тоглогчдын буудалласан буудлыг Р.Карлосын “Тэр үхэж байна.. Тэр үхэж байна” хэмээх дуу сэрээж бүгдийг сандралд оруулжээ.. Багийн эмч яаран ирэхэд Роналдо шалан дээр хэвтэж байжээ.. Түүнийг багийн эмч үзсний дараа татаж унах өвчин буюу Seizures гэсэн онош тавилаа.. Энэ үнэн бол тэр дахин хөлбөмбөг тоглох ёсгүй байсан билээ. Ингээд эмнэлэгт аваачиж яаралтай эмчилгээ хийсний дараа түүний бие дээрдсэн байна. М.Загалло багийн эмчээс тэр тоглож чадах болов уу гэхэд эмч ямар ч байсан 24 цаг амраах хэрэгтэй гэсэн хариу хэлжээ. Харин тоглолт оройн есөн цагт байв. М.Загалло эцсийн мөчид түүнийг багийн мэдүүлэгт оруулж түүгээр ч зогсохгүй гарааны бүрэлдхүүнд гаргаснаар түүний хувьд төдийгүй бразилийн фэнүүдийн хар өдөр болон үлдэх учиртай байж. М.Загаллогийн хамгийн том алдаа энд гарчээ. Хожим нь Бразилийн хөлбөмбөгийн холбоонд NIKE дарамт үзүүлж Бразилийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ricardo Teixeira-гаар Роналдог гараанд гаргах талаар лоббидуулсан гэдэг нь олонд ил болсон.. Роналдо ч тухайн үед Найкыг сурталчилдаг байсан юм . Энэ тоглолтыг хүртэл багийн гол хүн байж дөрвөн гоол хийгээд байсан Роналдо тун идэвхгүй тоглолт үзүүлж, багийн тоглолтыг бүхэлд нь нурааж М.Загалло түүнийг 72 дахь минутад сэлгэхээс өөр аргагүй болсон юм. Түүнийг ийнхүү ухаан алдан татаж унасан талаар олон таамаг байдаг ч хамгийн үндэслэлтэй нь түүнийг финалын тоглолтын өмнөх түүнд учирсан сэтгэлзүйн дарамтыг тэсвэрлэж чадаагүй гэсэн онош албан ёсныхоор тооцогддог
1998 оны Дэлхийн аваргын шигшээ тоглолт
ДАШТ-ээс хойш тэр нэг л бүтэлгүйтсэн мэт байлаа. 1998-99 оны улирлын турш тэр бага сага бэртэл аван Сери А, Италийн цом, Аваргуудын лигд бүгдийг нь оролцуулаад дөнгөж 29-н тоглолтод оролцож 15 гоол хийв. Түүний тоглолттой уялдан баг нь ч уруудаж дөнгөж наймд орсон билээ.
Ийм байдалд дүгнэлт хийсэн багийн эзэн Моратти багтаа Роналдотой супер хослол үүсгэхээр “Лацио”-гоос тухайн үедээ 31 саяаар ид мандаж байсан Италийн супер довтлогч Кристан Виериг Миланд газардуулав . Харамсалтай нь мөрөөдлийн хослолыг тийм ч удаан харж чадсангүй. Учир нь Роналдо Леччегийн эсрэг хийсэн тоглолтонд баруун өвдгөндөө маш хүнд гэмтэл авлаа.Эмч нар ойролцоогоор 5таван сар орчим тоглохыг хоригложээ. Бүх л амьдралынхаа турш хөлбөмбөггүйгээр долоо ч хонож үзээгүй тэр багийнхаа тоглолтыг байнга үздэг байлаа. Удалгүй тэр эдгэрч талбайд гарахыг тэсэн ядан хүлээж байв. Тэрбээр дөрөвдүгээр сарын 12-нд таван сар орчмын дараа Италийн цомд Лациотой хийсэн тоглолтонд сэлгээгээр орж ирсэн боловч орж ирээд долоохон минут болоод баруун өвдөгнийхээ гэмтлийг сэдрээх нь тэр.
Түүнийг талбайгаас авч гаран “Интер”-ийн эмч Волпи яаралтай шинжилгээ хийх шаардлагатай гэсэн байна.Тэндээс түүнийг Парисын Pitiй-Salpetriere эмнэлэгт аваачин шинжилгээ хийгээд өвдгөний холбоос шөрмөснүүд тасарсан, ясны няцралттай гэж оношлон яаралтай мэс засал хийх хэрэгтэй, мэс засал амжилттай болвол жил гаран явж чадахгүйгээс гадна хөлбөмбөг тоглохгүй ч байж магадгүй хэмээсэн байна. Ингээд Сайллан эмчээр ахлуулсан баг түүнд хоёр цаг гаран үргэлжилсэн хагалгаа хийж байх үед эмнэлгийн гаднаас дэлхийн нэр хүндтэй телевизүүд шууд сурвалжлага хийж байлаа. Мэс заслын дараа Сайллан эмч бүх зүйл амжилттай болсныг мэдэгдээд урт хугацааны турш эмчилгээ хийлгэсний дүнд эдгэрэх бололцоотой гэсэн байна. Түүний эзгүйд Виериг аваагүй байсан бол “Интер” хэрхэх байсныг бүү мэд ямартай ч баг нь түүнгүйгээр дөрөвт оржээ. Тэрбээр жил гаран суга таягтай явахдаа ганцхан зүйл боддог байсан нь би эргэж талбайд гарч чадах болов уу гэсэн бодол байсан гэдгээ хожим дурсжээ. Карьер нь дууссан гэж сонин хэвлэлээр шуугих энэ үед түүнд бразилийн шигшээ багийн андууд Ривалдо, Эдмундо, Карлос, шигшээн ерөнхий дасгалжуулагч Лушембергогоос гадна түүний багын шүтээн Зико нар түүнд сэтгэлзүйн дэмжлэг өгсөн нь түүнд эдгэрэх асар их урам зориг өгсөн юм.Түүнийг эмчилгээ хийлгэж хэвтэх зуур “Интер”-ийн фэнүүд эмнэлгийн гадаа цугларч “Бид үргэлж чамтай” “Хурдан эдгээрэй” гэх мэтийн лоозон барин гэрийн гадаа нь эргэлддэг байлаа . Энэ нь түүнд дэмжлэг өгөхийн хажуугаар дарамт болдог байв. Тэр Миланд ирэхдээ гэрээс огт цухуйж чаддаггүй байсан бөгөөд иймээс тэр ихэнх хугацаагаа бразилд өнгөрөөсөн юм ..
Жил гаруй явсан суга таягнаасаа салаад бага багаар бэлтгэл хийж эхэллээ. Гэмтсэнээсээ хойш хоёр жилийн дараа тэр ногоон талбайдаа эргэж ирлээ. Энэ хооронд түүний хамтран зүтгэгчид төдийгүй багийн дасгалжуулагч солигдон Аргентин мэргэжилтэн Купер ирсэн байв. Тун удалгүй тэр тоглолтонд оролцож 2002 оны улирлын сүүлчийн арван тоглолтонд оролцож долоон гоол хийсэн ч шийдвэрлэх тоглолт буюу сүүлийн өдөр 69 оноотой хүснэгтийн нэгт байсан ч Лациод 4-2 оор хожигдон скудеттог барин аваад алдсан юм. 72 дахь минутанд сэлгэгдэн суухдаа Роналдо уйлж байсан дэлхий даяар цацагдсан түүхтэй.
2002 оны зун дэлхий нийт Ази тивд анх удаагаа болж буй Дэлхийн аварга руу анхаарлаа хандуулж хүн төрөлхтөн хөлбөмбөгөөр амьсгалан хүн болгон өөр өөрсдийн дэмждэг багаа аваргална хэмээн ярьж байх энэ үед эцсийн мөчид эрхээ авсан Бразилийг аугаа Пеле хүртэл төрсөн нутгийн багаа тооцооноосоо хасан Д.Бекхэмээр удирдуулсан Английн шигшээг дэлхийн аварга болно хэмээн үзмэрдэж олныг гайхашруулж байлаа. Харин Ф.Сколари өөртөө болоод Роналдод тун итгэлтэй байв. Бүтэн хоёр жил хөлбөмбөгөөс хөндий байсан түүнийг тоглолт бүрд гоолдоно гэж мэдэгдэхэд итгэх хүн үнэндээ байсангүй. Хачирхалтай үсээр гоёсон (Хүү нь Карлостой андуураад байсан тул сөөсөг маягийн зүйл урдаа үлдээн үсээ хусуулсан байв) Роналдо эргэн ирснээ тоглолтооро тунхаглаж эхлэв. Тэд хэсгийн тоглолтод тун хөнгөн хэсэгт багтсан юм.Тоглолт эхлээд л бразил илүүрхэж эхний хагаст ялангуяа Роналдо тун эвгүй цохилтууд хийгээд амжсан ч Кан найдвартай байлаа. Гэвч хоёрдугаар хагаст 67 дgхь минутанд О.Кан маш бүдүүлэг алдаа гаргасныг Роналдо чадварлагаар ашиглан багтаа тэргүүллийг авчирсан юм. 12 минутын дараа Ривалдогийн тун мэдрэмжтэйгээр түүнд орхисон бөмбөгийг хүлээн авч Каны хаалганд цохин хийснээр хоёр дахь гоолоо хийснээр дэлхийн хошой аварга болсон билээ
Тэр өөрийн гоолоо шигшээ тоглолтыг түүний урилгаар үзэн суусан Сайллан эмчдээ зориулсан аж. Долоон тоглолтод найман гоол оруулсан нь ДАШТ-ий шинэ дээд амжилт болсон юм. Багаа дэлхийн аварга болгосон нь дэлхийн шилдгийг гуравдахь удаагаа хүртэх гол түлхэц болсон гэхэд хилсдэхгүй.Түүний гайхалтай амжилт нь Галактико төслийг эхлүүлээд байсан Ф.Перезийн анхаарлыг татан түүнийг Мадридад газардуулахаар ангуучилж эхэлжээ. Түүнийг тойрсон дуулиан сар гаран үргэлжилсээр дасгалжуулагчтайгаа таарамж муутай байсан Роналдо бэлтгэлийнхээ баазад ч очихгүй байсаар “Реал”-ын тоглогч болох нь тэр. “Интер”-ийн оффисийн гадаа олон мянган фэнүүд нь түүнийг хүлээж байсан ч тэр арын хаалгаар гарч явжээ. Юутай ч тэр “Реал”-ын тоглогч болоход түүний дугаар Ф.Морьентисд байсан тул 11 дугаарыг сонгосон билээ. Ирсэн жилээ л тэр лигинй 31 тоглолтод 23 гоол хийн багийнхаа төдийгүй Ла лигийн хоёр дахь мэргэн буучаар тодорч багаа Ла лигийн аварга болоход гол үүрэг гүйцэтгэв. Аваргуудын лигийн 12 тоглолтод долоон гоол хийснээс урьдчилсан шигшээ тоглолт гэж нэрлэгдсэн “Ман Ю”-гийн эсрэг гайхамшигтай хеттрик хийн 4-3 аар хожигдсон ч багаа нийлбэр дүнгээр хожилд хүргэсэн юм. Тоглолтын дараа сурвалжлагчид “Энэ миний Реалд хийсэн хамгийн шилдэг тоглолт.. Би үүнийг хэзээ ч мартахгүй” хэмээн ярисан юм. Үнэхээр ч мартагдахааргүй тоглолт болсон бөгөөд түүний энэ хетрикийн талаар олон экспертүүд миний үзсэн хамгийн шилдэг хеттрик хэмээн шагшиж байсан бол Оросын тэрбумтан Абромович би ийм л багтай болмоор байна хэмээн дуу алдсан нь Челси клубыг шинэ тавцанд гаргасан билээ. Харин Ферги түүний гоолуудын талаар ийм финишийг гагцхүү тэр л хийж чадна хэмээсэн байдаг..
2003-2004 оны улирал тэр өөрийн дугаараа авч лигийн 32 тоглолтод 24 гоол хийн Ла лигийн мэргэн бууч /пичичи трофи / нийт 48 тоглолтод 31 гоолдсон амжилт үзүүлсэн ч багийн удирдлагатай таарамж муутай байсан дасгалжуулагч Боскег халж оронд нь Карлос Куйерошийг авчирсан нь багийн амжилтад сөргөөр нөлөөлж баг нь Барсад аварга цолоо алдан ямар нэг цом хүртсэнгүй. 2004 онд тэрбээр шигшээ багтайгаа хамт дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтод Аргентиныг гэртээ хүлээн 3-1 ээр хожиход мөн хэт трик хийсэн юм.. Үүнд мөн нэг онцлог байсан нь бүх гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоор хийсэн нь нэгэн өвөрмөц үзүүлэлт. Ирэх улирал нь 34 тоглолтод 21 гоол нийт 45 тоглолтоос 24 гоол хийв.. Роналдо ла лигд 100 дахь гоолоо хийсэн ч баг нь бүтэлгүйтсэн хэвээр байлаа.. Гэвч тэр өөрийнхөө хийх ёстойг хийсээр байсан юм. Ялангуяа Ноу Кампад хийсэн хүнд хэцүү тоглолтод хүн дутуу ч тэр бас нэгэн ур чадвараа харуулсан гоол хийн тэнцүүлсэнийг дурдах ёстой болов уу. Хэдий дасгалжуулагчид ойрхон ойрхон солигдох авч тэр гарааны найдвартай тоглогч хэвээр байлаа. 2005-2006 оны улиралд тэр бас цөөнгүй бэртэн нийт улирлын турш ердөө 27 тоглолт буюу яг хагас улирал тоглож 15 гоол хийсэн юм
Түүнийг мөн хэт тарган хэмээн ДАШТ д авч явахыг шүүмжлэгчид дэлхий даяар байлаа… Тэр дэлхийн аварга болсноос хойш 4 жил өнгөрчээ.. Шинэ амжилт түүнийг Германд уриалан байв… Түүнийг домогт Герд Мюллерийн амжилтыг эвдэнэ хэмээн олон хүн найдвар тавин хүлээж байсныг тэр хөсөрдүүлсэнгүй.. Бөмбөгдөгч өөрөө хүртэл тэр миний амжилтыг эвдэх ёстой хэмээн бахархангуйгаар мэдэгдэж байсан юм.. Ингээд хэсгийн тоглолтонд тэрбээр японы эсрэг сисиньо, хуан нарын дамжуулалтаар дабльдан Г.Мюллертэй зэрэгцсэн бол 16-д Ганын эсрэг тоглолтонд мөн нэг гоол оруулан ДЭЛХИЙН АВАРГЫН БҮХ ЦАГ ҮЕИЙН МЭРГЭН БУУЧ аар түүхэнд нэрээ үлдээлээ… Гэвч тэр хувийн амжилтаа чухалчлаагүйг японы эсрэг даблдсаныхаа дараа өгсөн ярилцлагаас тод харж болно. Францтай хийсэн тоглолтын дараагаар үндсэндээ түүний шигшээ багийн кареер өндөрлөсөн гэж тооцдог… Шигшээ багтаа тэрээр 97 тоглолтод оролцон 59 гоол хийж 68 хожин 20 тэнцэж ердөө 9 хожигдсон юм.. Энэ бол хэний ч үзүүлж чадахааргүй амжилт.. Мөн түүний гоол үүнээс үлэмж их байхаар байсныг дурдах нь зүйтэй.. Гэмтэлтэй он жилүүдийг дурдахаа байя гэхэд тэр дэлхийн аваргын урьдчилсан шатанд зөвхөн 2003 оноос л тоглож эхэлсэнийг дурдахад хангалттай..
2006-2007 оны улирал Реалд Аугаа Дон Фабио буюу Фабио Капелло ирэхдээ Руудыг авчирснаар угийн бэртэл гэмтэл их ороож байсан түүний хувьд өвлийн цонхоор шилжилт хийхэд түлхлээ. Милан түүнийг 7,5 сая еврогоор өөрийн болгосноор өөрийн карьераа итали, испанийн лигийн ривалуудад үдсэн сонин намтартай боллоо. Түүнийг Миланд очиод "Реал"-ын домогт дасгалжуулагч Дель Боске: Тэр миний мэдэх хамгийн супер довтлогч.. Түүнийг явуулсан нь "Реал"-ын хувьд маш том алдаа хэмээн ярилцлага өгч байв. Ингээд шилжилт хийсэн даруйдаа 2007 оны 2 сарын 11 нд Ливорногийн эсрэг сэлгээгээр гарч ирснээр дебютээ хийсэн юм.. 9 номер нь Инзагид байсан тул номер 99 роналдо Дараагийн тоглолт болох Сиенагийн эсрэг тэр 2 гоол нэг дамжуулалт хийн жин нь хэтэрсэн гэсэн шүүмжлэлд харих болоогүйгээ нотлон харууллаа. тэр 14 тоглолтод 7 гоол хийсэн үзүүлэлттэйгээр улиралыг дуусгасан. 2008-2009 улирал нь дөнгөж 6 тоглолтод 2 гоол хийгээд дебютээ хийж байсан Ливорногийн эсрэг тоглолтонд дахин гэмтлээ..
Жил гаран бэртэлтэй байсны эцэст тэрээр "Коринтианс"-д ирлээ. "Милан" түүнтэй дахин нэг жилийн гэрээ үзэглэхийг хүссэн ч нутаг буцахыг илүүд үзсэн бөгөөд ирэнгүүтээ л дахин шагшигдаж эхлэв .. Энд тэрбээр 27 тоглолтонд 17 гоол хийн Paulista мужийн 2009 оны аварга болон мөн “Copa do Brasil” ын аварга болоод байна .. Фулеминзегийн эсрэг тэр хэт трик хийснээр Миланаас бусад тоглож байсан бүх багтаа хет-трик хийсэн нь маш гайхалтай… Магадгүй хэрэв тэр бэртээгүйсэн бол гэж санаа алдмаар байна. Тэр мөн одоогоор бэртэлтэй хэвээр тэр кареерийнхаа 16 жилийн 5 жил гаруйг талбайн гадна өнгөрүүлсэн ч нэгэн биед ахадмаар их амжилт үзүүлж цом, цол гуншин, хайр хүндэтгэлийг хүлээсэн дахин давтагдашгүй хөлбөмбөгч билээ..
Хувийн амьдрал..
Роналдогийн хувийн амьдрал нь яаг л хөлбөмбөгийн кареер шигээ баялаг гэмээр намтартай нэгэн..
Түүний анхны эхнэр нь Milene Domingues хэмээх хөлбөмбөгчин бүсгүй байсан бөгөөд тэд 1999 онд танилцан тэр ондоо хуримаа хийн 2000 оны 4-н сарын 6нд ам бүл нэмэн Роналд хэмээх хүүтэй болжээ
Аав хүү хоёр…
2005 онд тэрээр Daniela Cicarelli, бразилийн мтвгийн хөтлөгч бүсгүйтэй сүй тавин удалгүй суусан аж. Daniela Cicarelli, түүнээс хүүхэдтэй болсон ч хальтирч унаснаар харамсалтайгаар зулбасан билээ.. Ингээд түүнээс салж бразилийн супер модель Raica Oliveira тэй үерхэж эхэлсэн ч 2006 оны өвөл гэхэд салсан байв. 2008 оны 4 сард тэрбээр секс скандалд өртсөн бөгөөд тэрбээр гурван гей залууг бүсгүй хэмээн эндүүрэн буудалд орсон бөгөөд тэд түүнээс 30,000 доллар өгвөл сонин хэвлэлд хандахгүй хэмээсэн ч өгөхийг татгалзсанаар бас нэгэн дуулиан тарьсан юм… Энэ зөвхөн түүний албан ёсны харилцаанууд өгөөд маш олон бүсгүйтэй нэр холбогдож байсан билээ.. Одоо гэр бүлийн хамт Сан Паулод нэгэн тансаг харшид амьдарч байгаа аж. Тэрбээр хөлбөмбөг тоглохоос гадна автоспортод сонирхолтой бөгөөд цөөнгүй формула 1 ийн цөөнгүй гранпри үздэг… Мөн бразилийн автоспортын домогт Emerson Fittipaldi Хамтран бразилийн А-1 хэмээх гранпри уралдаан санаачилсан.
Үүний хажуугаар тэр мөн НҮБ –ийн хүмүүнлэгийн элч бөгөөд маш олон ядуу оронд туслахаас гадна дайнд нэрвэгдсэн хүнд бүсд очин сэтгэл санааны эд материалын дэмжлэг өгдөг.. Тухайлбал 2000 онд Косовогийн хямралаар Косовод очиж энх тайвныг уриалж байснаар зогсохгүй 2007 онд Ойрхи дорнодын хямралаар мөн Палестинд очиж байсан билээ..