m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.27 07:23
99
Үрчлээтэй дасгалаар тэмцье

Зовхины дасгал : Хөмсгөн дээрээ гурван хуруугаа тавь. Арьсаа дарж, дараа нь дээш тат. Энэ үед нүдээ аних гэж оролд. Энэ дасгалыг дөрвөн удаа давтана.

Нүд орчмын үрчлээнээс сэргийлэх дасгал : Хоёр гарын дунд гурван хурууг үрчлээн дээр тавина. Нүдээ аньж, нээ, гэхдээ маш удаан. Дасгалыг гурван удаа давтана.

Духны дасгал: Хоёр гараа духан дээрээ тавьж, арьсаа дээш тат. Энэ байдалд нүдээ аних гэж оролд. Гурван удаа давтана.

Уруулын дасгал :

  1. Таны амны урд аалзны тор агаарт байна гэж төсөөл. Уруулаа шөмбийлгөн тэрхүү аалзны торыг унагахгүйн тулд үлээ. 5-10 удаа давтана.
  2. Уруулаа юүлүүр болгон шүдээ хамхи. Уруулын хоорондох жаахан завсраар амьсгалаа хүчтэй гарга.