Монгол улсын боловсролын салбарт орчин үеийн судалгаа, эрдмийн зэргийн өндөр эрэмбийн сургалтыг дагнан явуулдаг анхны судалгааны их сургууль буюу "Монгол Улсын Эрдмийн Их Сургууль" 2016 оны ололт амжилтаа дүгнэж нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн орчин үеийн дэвшилтэд судалгаа шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийсэн шилдгүүдээ тодруулж доктор, профессор цол олголоо. Түүнчлэн улс орны хөгжлийн түшиц болсон жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, нэгтгэн зохион байгуулах анхны томоохон судалгааг хийсэн "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч, Бизнесийн удирдлагийн доктор (Ph.D) Ч.Даваабаярт дэд ПРОФЕССОР цол олголоо.
Улс орны эдийн засаг хямарсан үед жижиг дунд бизнесийг хөгжүүлэх нь эдийн засгийг аврах гарц гэдгийг соргогоор олж харсан Ч.Даваабаяр нь урт хугацаанд 21 аймаг 330 гаруй сумдаар явж Монгол орны өнцөг булан бүрт баялаг бүтээж буй үйлдвэрлэгчидтэй биечлэн уулзаж судалгаа шинжилгээгээ явуулсан юм. Түүнчлэн судалгаандаа тулгуурлан төвийн бодлогоос орхигдсон зохион байгуулалтгүй байсан баялаг бүтээгчдийг нэгтгэн "БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО"-г байгуулж өнөөдөр 100 гаруй бизнес эрхлэгчдийг эгнээндээ нэгтгээд байна.
Ингэснээр судалгаанд сууриласан бодлогыг боловсруулж баялаг бүтээгчдийн дуу хоолойг төрд хүргэх гүүр нь болж тэдэнд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлээд байгаа юм. Ингэж жижиг дунд бизнесийн салбарыг шинэ шатанд гаргаж, судалгаанд суурилсан бодлогоор баялаг бүтээгчдийг удирдаж байгаа хөдөлмөр зүтгэлийг ийнхүү өндрөөр үнэлж дэд ПРОФЕССОР цол олгож байгаа юм.
Монгол улсын эрдмийн их сургуулийн эрдэмтэн, докторууд нь орчин үеийн дэвшилтэд судалгаагаараа нийгэмд хувь нэмрээ оруулахаас гадна магистр, докторуудыг бэлтгэж байдгаараа онцлогтой юм. Тус сургуулийг МУ-ын болон гадаадын 8000 гаруй орчим иргэн төгссөний дотор ШУ-ны салбарын анхдагчид, нэрт эрдэмтэд, МУ-ын гавьяатнууд, төр засгийн зүтгэлтнүүд, нийгмийн бүхий л салбарын манлайлагчид олноор төрөн гарсан юм. Ийнхүү 2016 оны хувьд ч салбартаа манлайлагчид, эрдэмтэн докторуудаар эгнээгээ тэлж байна.
Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн захирал, ШУ-ны доктор, профессор Ч.Зэгиймаа