m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.27 09:29
1007
Толгойн өвчнийг эм уулгүйгээр намдаах арга

Толгой өвдөх шалтгаан олон янз. Нойр хоол муугаас, агаар дутагдсанаас өвчин эмгэгийн улмаас толгой өвддөг. Толгой өвдөх үед ногоон цай уух сайн бөгөөд цонхоо онгойлгон эрүүл агаарт хэсэг зуур унтвал толгойны өвчин намжих тал бий. Та яаран эм уух гэсний хэрэггүй. Гэрийн нөхцөлд толгойн өвчнийг намжаах олон аргыг хэрэглэж болно. Эхлээд бүлээн, аажмаар хүйтэн усаар толгой хүзүү дал мөрөн дээгүүр шүрш. Хүйтэн усаар 2-3 минут шүршээд завсарлан дахин 3-5 минут шүршинэ. Өвчин намжихгүй толгой сэргэхгүй бол дараагийн тусламжийг өөртөө үзүүлэх хэрэгтэй. Халуун бүлээн усанд хөлөө дүр. Энэ үед хөлийн улны судас тэлж, толгой хүзүүний судас агшдаг учиртай. Бие тань сайхан амарч эхлэвэл унтахыг бод. Өвчин намжихгүй байвал толгойн өвчнийг намжаах энгийн иллэг өөртөө хийхийг зөвлөе. Үүний тулд танд гавар хэрэгтэй болно. Гаврыг та хоёр чамархай, шилнийхээ хонхорт түрхээрэй. Иллэг хийх арга маш хялбархан бөгөөд та ердөө л дөрөвхөн барилыг эзэмших шаардлагатай.

  1. Эхлээд гарынхаа алгаар толгойгоо хойш нь илнэ.
  2. Үсээ угаар нь базна.
  3. Арван хурууныхаа өндгөөр ар тийш нь илнэ.
  4. Хоёр гараараа толгойныхоо ар талаас дотогш шахах маягийн иллэг хийнэ.