Хөдөлгөөн нь хүний амьдралын маш чухал зүйлийн нэг бөгөөд хүн зорилготойгоор хөдөлгөөнөө идэвхжүүлдэг. Хашаа хороо болон зам цэвэрлэх, ногоо тарих зэрэг нь бүгд идэвхтэй хөдөлгөөн юм. Харин орчин үед хүмүүсийн ахуй амьдралд автомат ажиллагаатай, хөдөлмөр хөнгөвчилсөн олон төрлийн багаж, төхөөрөмж нэвтэрснээр өдөр тутам хийх байнгын идэвхтэй хөдөлгөөн эрс багассан.
Хөдөлгөөний дутагдал нь дэлхий дахины өвчлөлд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвт бичигдээд эхэллээ.
Нэлээд нарийвчилбал дэлхий дээрх нийт нас баралтын зургаа, хөхний болон бүдүүн гэдэсний хавдрын гол шалтгааны 20-25, чихрийн шижингийн 30, зүрх судасны өвчлөлийн 30 хувь нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй ажээ. Түүнчлэн артерийн даралт ихсэх өвчин, ясны сийрэгжилт, үе мөчний өвчнүүдийн гол шалтгаан болж буй. Иймд тогтмол хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндийг сайжруулах, өвчлөх эрсдлийг бууруулах ач холбогдолтойгоос гадна физиологийн төдийгүй хувь хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг байна.
Дасгал хөдөлгөөн гэдэг нь эрүүл чийрэг, зөв галбиртай болох түүнийгээ хадгалж байхын тулд тодорхой үйлдлийг зорилготой, төлөвлөгөөтэй, олон давталттай эрэмбэ дараалалтай хийдэг хөдөлгөөний цэгцтэй жор юм.
Дасгал хөдөлгөөн нь хүний биед эерэг нөлөө үзүүснээр зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Нөгөө талаас тризлицерид, холестриний хэмжээг бууруулдаг байна. Түүнчлэн сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх чадвар, өөрийгөө хүндлэх өөртөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэл гутралд өртөх эрсдэл багасдаг.
Тогтмол хөдөлгөөний ач холбогдол нь:
Үүнээс үзэхэд та зөвхөн тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр маш олон халдварт бус өвчлөлөөс урдвдчилан сэргийлээд зогсохгүй танаас юу ч шаардахгүйгээр таныг эрүүл байлгаж чадах энгийн бөгөөд өндөр үр дүнтэй арга юм.