Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд Орон нутгийн төсөв, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, "Дорноговь хөгжлийн сан", БНХАУ-ын ӨМӨЗО-ны санхүүжилтээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээр байна. Тухайлбал:Орон нутгийн 400.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын зургадугаар багт Иргэдийн хөгжлийн төвийг барих бол хоёрдугаар багт халуун усны газрыг 76.1 сая төгрөгөөр, нэгдүгээр багт усан спортын сургалтын төвийг 1.5 тэрбум төгрөгөөр шинэчилж тус тус барих юм.
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 6-р багт Иргэдийн хөгжлийн төв баригдах шав тавих ёслол
Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хөрөнгөөр байгуулсан "Дорноговь хөгжлийн сан"-гийн хөрөнгө оруулалтаар зургадугаар багт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийг, Нутгийн зөвлөлийн санхүүжилтээр гуравдугаар багт “Мандах наран- 2” хорооллын 260 айлын орон сууцны барилга, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дархан муумянган хошууны 570.0 сая хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, Бугат хотын хөрөнгө оруулалтаар 4D кинотеатр, Эрээн хотын санхүүжилтээр “Алтанговь” худалдааны төвийн урд талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Эрээн хотын санхүүжилтээр Алтанговь худалдааны төв талбайн тохижилтын шав тавих ёслолын үеэр
Усан спортын сургалтын төв, Хүүхэд залуучуудын Цэцэрлэгт хүрээлэн тус тус баригдах шав тавих ёслол
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Ерөнхий боловсролын 3-р сургууль ашиглалтад орж байна. Тус сургууль шинэ сум төслийн хүрээнд баригдсан бөгөөд 960 хүүхдийн багтаамжтай аж. Одоогоор 1260 сурагч, 81 багш ажилчид ажиллаж байна. Царцсан байсан тус сургуулийн барилгын үлдэгдэл санхүүжилтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж өгчээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Ерөнхий боловсролын 3-р сургууль ашиглалтад орж байна
Энэ мэт Дорноговь аймагт их бүтээн байгуулалтын ажил хийгдээд зогсохгүй үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн олон ажлууд хийгдсээр байна. БНХАУ-ын Эрээн хотноо анх удаа “Дорноговийн өдрүүд” арга хэмжээг зохион байгуулжээ. Өнгөрөгч сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотноо ”Дорноговийн өдрүүд” арга хэмжээг зохион байгуулсан байна. Дорноговийн өдрүүдээр орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч 150 гаруй иргэд бараа бүтээгдэхүүнээ сурталчилан танилцуулж борлуулсан байна. Энэ бол орон нутгийн үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ худалдаалж, орлого олж, бизнесийн харилцаагаа өргөжүүлэн тэлэх боломжийг олгосон өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрсөн гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байгаа юм.
Улсын хөгжил орон нутгаас эхэлдэг