m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2017.05.04 03:01
614
Өдөр тутамдаа заавал хийж байх гоо сайхны зөвлөгөөнүүд

Эмэгтэй хүн болгон оворгүй, үргэлжийн сэтгэл булаам сайхан харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг. Иймд та дор дурдсан зөвлөгөөг өдөр тутмын амьдралдаа баримталбал та мөрөөдөлдөө алхам алхамаар хүрнэ.

♦ Өглөө босоод нүд, дух, гарын шуу, хүйс, хөлөө цэв хvйтэн усаар шавшиж занш. 6-10 удаа. Гайхалтай үр дүнд хүрнэ.

♦ Өглөө бүр буцалсан ус уу. (Зөгийн балтай бол маш сайн). Энэ нь өтгөн хаталт, хоол боловсруулалтад тустай.

♦ Өглөөний цайгаа хөнгөн, чанарлаг болго. Бага багаар хооллож занш. Махан хоол байлаа гэхэд бага зэрэг лууван үрэхээс бүү залхуур.

♦Тараг байнга хэрэглэ. Эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал.

♦ Өглөө бvр нүүрэндээ элдвийн будаг шунх түрхэх шаардлагагүй. Хамгийн сайн будаг ч химийн агуулгатай байдгийг анхаар. Ер нь юу ч түрхэхгvй байх нь нүүрний арьсыг амрааж өгдөг.

♦ Нүүр чинь будагтай л бол яаж ч ядарсан арилгаж унт.

♦Хэрэв ажил чинь ганц хоёр буудлын зайтай бол явган явж бай. Биеийн жинг хэвийн хадгалахад сайн талтай.