Татварын ерөнхий газар, Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ болон Хэрэглэгчийн систем нийлүүлэгчидийн холбоо ТББ-ууд өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдэд “Татварын ерөнхий хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж цахим төлбөрийн баримтын системийг боловсронгуй болгох замаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төлбөрийн баримтын бүртгэлийг автоматжуулах, хэрэглэгчид хялбар системийн шийдлийг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдэв.
Санамж бичигт ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал, ГТСМТТ-ийн УТҮГ-ын захирал Ц.Орхонтамир, ХСНХ ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Баянмөнх нар гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийн хүрээнд иргэдийн худалдан авалтын НӨАТ-ын цахим төлбөрийн баримтын бүртгэлийг автоматжуулж, цаасгүй цахим баримт олгох технологын шийдлийг боловсруулан нэвтрүүлэх юм. Энэхүү шийдэл нь бүх банкны картаар бэлэн бус гүйлгээ хийхэд худалдан авалтын НӨАТ-ын баримт автоматаар ebarimt.mn системд бүртгэгдэхээс гадна бүртгэлтэй имэйл хаягт цахимаар илгээгдэх юм.
Цаасгүй, цахим төлбөрийн баримтын үйлчилгээг Монголын програм хангамжийн салбарыг тэргүүлэгч тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 15 компани "Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо"-нд нэгдэж өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ ePOS карт уншигч төхөөрөмжийг нэвтрүүлэн хамтран ажиллаж байна.
Цаасгүй, цахим төлбөрийн баримтын үйлчилгээг Монголын програм хангамжийн салбарыг тэргүүлэгч тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 15 компани "Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо"-нд нэгдлээ
“Хэрэглэгчийн Систем Нийлүүлэгчдийн Холбоо” ТББ нь Хэрэглэгчийн системийн нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын болон Монгол улсын стандартад нийцэж буй эсэх шалгалтыг зохион байгуулах, нийлүүлэх эрх олгох, зөвлөгөө, мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар тус холбоонд НӨАТУС-ын ebarimt.mn сайтад бүртгэгдсэн 39.500 баримт хэвлэх цэгийн 50% буюу 20,000 хэрэглэгч бүхий Монголын програм хангамжийн салбарыг тэргүүлэн, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 15 компани гишүүн байгууллагаар элсэж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран, тодорхой төслүүдийг санаачилж хэрэгжүүлэн ажиллаж байна.
Худалдаа үйлчилгээний байгууллагууд ePOS банкны карт уншигч ПОС терминалыг ашиглахыг хүсвэл www.epos.mn сайтаар орж захиалгаа өгөөрэй. Лавлах утас: 7011-1717