m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2017.06.09 01:25
139
У.Хүрэлсүх Төв цэнгэлдэх, Хүй 7 худаг зэрэг газруудын наадмын бэлтгэл ажилтай танилцана
  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын телевизүүдийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний талаар мэдээлэл хийнэ.
  2. MN-Мэдээллийн төвд 14.00 цагаас Австри-Монгол хоёр улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Австри-Монголын хөгжмийн фестиваль”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. 
  3. Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 нас сүүдэртэйдээ төгс гэгээрч Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн хэмээх гурван үйл давхцсан ИХ ДҮЙЧЭН ӨДӨР зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу өнөөдөр тохиож байна.
  4. Баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 10.00 цагаас эхлэн Төв цэнгэлдэх, Хүй 7 худаг зэрэг газруудад очиж наадмын бэлтгэл ажилтай танилцана.
  5. "Австралид сурах амархан боллоо" боловсролын өдөрлөгийг Эду Яанг Монголиа байгууллага 13.00-18.00 цагт зохион байгуулна.
  6. Өсвөр насны 5000 сурагчид дунд зохион байгуулсан “Цахим орчин дахь ухаалаг хэрэглээ” хөтөлбөрийн тайлангийн уулзалт 11.00 цагт МУБИС А байрны 200 тоотод болно.