Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой түймрийн 16 дуудлагатай ирсэнээс одоогийн байдлаар зургаан галыг бүрэн унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. Харин Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оны эхний хагас жилийн байдлаар найман удаагийн ой хээрийн түймэр гарч, өмнөх оны мөн үеэс найм дахин өсчээ.
Мөн ногоон бүсэд хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа учир 2017 оны зургаадугаар сарын 12-30-ныг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ууланд аялах, уулын алхалт хийхийг түр хориглолоо.