m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.28 07:39
203
Гамшгаас хамгаалах өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Улаанбаатар хотын 375, Онцгой байдлын албаны 10 жилийн ойг угтан нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр “Гамшгаас хамгаалах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд албаны үйл ажиллагааг сурталчлах, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд танилуах, гамшгийн эрсдлийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө аврах, хамгаалах мэдлэгийг олгох зорилготойгоор зохион байгуулсан нь энэ жилийн өдөрлөг ихээхэн онцлогтой болсон  юм.

Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Уламбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.

Өнөөдрийн “Гамшгаас хамгаалах өдөрлөг”-ийг нийслэлийн гамшгаас хамгаалах албад, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Боловсролын газар, Сонгинохайрхан дүүргийн улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан юм.

Өдөрлөгийн үеэр ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион явуулсан “Өсвөрийн аврагч” уралдааны сүүлийн шатны шалгаруулалт явагдаж нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрыг Налайх дүүргийн 119 дүгээр сургууль, хоёрдугаар байрыг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль, гуравдугаар байрыг Баянгол дүүргийн 113 дугаар сургуулиуд тус эзэллээ.

Мөн өдөрлөгийн үеэр иргэдэд чиглэсэн олон үйлчилгээ үзүүлж газар хөдлөлтийг иргэдэд биеэр мэдрүүлэх камаз машины тэвшин дээр байрлуулсан төхөөрөмж, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн “Та битгий уурлаарай” тоглоом, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын явуулын лаборатори, Анхны тусламжийн нөхөрлөл /Улаан загалмайн сайн дурын идэвхитэн/-ний багаж хэрэгсэл, Эмнэлгийн яаралтай тусламжийн автомашин, багаж хэрэгсэл, Нийслэлийн Онцгой байдлын газраас аврах ажиллагаандаа ашигладаг Аврах ажиллагааны техник, багаж хэрэгсэлийг олон нийтэд танилцуулж байсан нь иргэдийн сонирхлыг ихээр татаж байсан юм.