m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2017.07.10 01:54
123
Наадмаар зарим хилийн боомтууд амарна

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амарна. Монгол-Оросын хилийн боомт Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу:
 Цагааннуур-Ташанта боомт долдугаар сарын 11-15-нд

Тэс-Шар суурь боомт долдугаар сарын  11-13–нд
Ханх-Монд боомт долдугаар сарын 10-13-нд
Ульхан-Дээд ульхан боомт долдугаар сарын 10-13-нд
Боршоо-Хандгайт боомт долдугаар сарын 10-13-нд
Арцсуурь-Цагаантолгой боомт долдугаар сарын 10-13-нд тус тус амарна.

 Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллах юм байна.

Монгол-Хятадын хилийн боомтууд (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд) долдугаар сарын 11-15-нд амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.