m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.28 08:47
390
Хогны уут үйлдвэрлэдэг компаниудтай танилцжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажлын хэсэг хогны уутны үйлдвэрүүдийн ажилтай газар дээр нь явж танилцлаа. Танилцах уулзалтын үеэр “Об пластик”, “Мултипак”, “UB пластик” компаниудын хог хаягдлаар хогны уут үйлдвэрлэж байгаа явц, техник технологитой танилцсан байна.

Эдгээр хогны үйлдвэрүүд нь рулон болгож  үлээдэг төхөөрөмж, уутан дээр хэвлэдэг төхөөрөмж, амны боолттой уут хийх олон үйлдэлт төхөөрөмж, уутны ёроолыг наагаад хэмжээгээр нь таслах төхөөрөмж, хэвлэх машины хэв цохих төхөөрөмж, уутны аманд ухлаадас гаргах машин зэрэг 5-10 төхөөрөмжтэй байнгын үйлдвэрлэл явуулж байгаа. Үйлдвэрүүдтэй танилцах үеэр уутны даац, зузаан, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, чанар, хэмжээ, тохиргоог хэрхэн хийж байгаатай  нэг бүрчлэн танилцсан байна. "Мултипак" үйлдвэр нь 2008 онд ашиглалтанд орсон. Хүнсний скоч болон ахуйн барааны бүтээгдэхүүний боодлыг үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаад энэ оноос хогны уут үйлдвэрлэж эхэлсэн. “Мултипак”, “UB пластик”-ны хэвлэгч машин нь цагт 20 мянга, тасдагч машин 17 мянган ширхэгийг уутыг тасалдаг. Пресний машин нь багцлан цоолдог юм байна.

“Об пластик” ХХК 100 гаруй ажилтантай гурван ээлжээр 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа. Бэлдэц бэлдэх, хэвлэх, таслах, савлах гээд нийт дөрвөн дамжлага дамждаг. Одоогийн байдлаар өндөр хурдны хэвлэх машин дөрвөн машин байгаагаас хоёр нь хогийн уутыг хэвлэхэд зориулагдаж байгаа бол таслагч 10 гаруй машины  дөрөв нь хогийн уут таслахад ашиглагдаж байна. Хэвлэлийн машин цагт 6000 м хэвлэх хүчин чадалтай. Өдөрт 100 мянган ширхэг орчим хогийн уутыг үйлдвэрлэн гаргадаг гэнэ.

Бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 200.000, сард зургаан сая ширхэг уут үйлдвэрлэх боломжтой юм байна.