m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2017.08.23 02:45
303
Сурагчийн дүрэмт хувцсыг ямар материалаар хийв

          Урд хөршөөс импортоор оруулж ирж байгаа сурагчийн дүрэмт хувцас аюул дагуулж байна. Тэдгээр дүрэмт хувцсыг полиэстер материалаар хийсэн нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халтай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм 

Угтаа бол сурагчийн дүрэмт хувцасны материал стандартын дагуу 40 хувь нь цэвэр хонины ноос бол 60 хувь нь полиэстер байх ёстой.

Тэгвэл зарим компани болон хувь хүмүүс ашиг хонжоо харан дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа сурагчийн дүрэмт хувцасны хуулбарыг /соpy/ БНХАУ-аас импортоор оруулж ирэн зах зээлд хямд үнээр нийлүүлж буй нь аюул дагуулсаар байна. Өөрөөр хэлбэл, импортоор оруулж ирдэг дүрэмт хувцас нь харагдах талаасаа дотоодынхоос ялгахааргүй ч ч материалын хувьд 100 хувийн полиэстер /нийлэг/ учраас чийг даах, агаар салхи бага нэвтрүүлдэг байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм.

Энэхүү туршилтад “Нарантуул” худалдааны төвд худалдаалж байсан сурагчийн дүрэмт хувцсыг ашигласан байна. 100 хувь полиэстер материалаар хийсэн уг дүрэмт хувцсыг шатаахад ямар болж байгааг та доорх зургаас харж болно. 

Та бүхний харж байгаа энэ дүрэмт хувцас шатаад хатуу хуванцар болж байна.

Харин манай үндэсний үйлдвэрлэгч болох “Төмөр трейд” гэсэн шошготой дүрэмт хувцсыг шатаахад хярвас үнэртэн, шатсан материал үнс болсныг та бүхэн доорх зургаас хараарай.

 

Үүнтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрлэгчид зах зээлд худалдаалагдаж байгаа зарим сурагчийн дүрэмт хувцаст лабораторийн шинжилгээ хийлгэжээ. Ноос ноолуурын сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторид “Төмөр трейд” компанийн шошготой дүрэмт хувцаснаас гадна “Нарантуул” худалдааны төвд худалдаж байсан эмэгтэй хүүхдийн дүрэмт хувцсыг шинжилгээнд хамруулсан байна.

 

Норм, стандартад зааснаар сурагчийн дүрэмт хувцасны нэхмэл даавууны ширхгийн бүрэлдэхүүний хэмжээ 40:60 хувь /40 хувь ноос, 60 хувь нь полиэстер/ байх ёстой.

 Харин итгэмжлэгдсэн лабораториос ирсэн дүгнэлтэд:

“Төмөр треэйд” компанийн шошготой дүрэмт хувцаст ноос 38.2 хувь, полиэстер 61.8 хувь оржээ.

Харин “Нарантуул” худалдааны төвд худалдаалж байгаа дүрэмт хувцасны тухайд 100 хувь полиэстер материалаар хийгдсэн нь ийнхүү лабораторийн шинжилгээгээр батлагдаж байна.

Дашрамд дурдахад, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх тендерт шалгараагүй зарим аж ахуйн нэгж, байгууллагууд урд хөршөөс дүрэмт хувцас импортоор оруулж ирэн улмаар монгол хаяг, шошго хадан зах зээлд худалдаалж буй гэх мэдээлэл бий.