m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.29 00:25
296
"Бразилийн Венец"

Ресифи хот

 

Ресифи нь гурван сая 743 мянга 854 хүн амтай Бразилын зүүн хойд бүсийн Пернамбуко мужид оршдог, газар нутгийн хэмжээгээр улсдаа эхний тавд ордог Метрополитан хот юм. Ресифи хотыг дайран Беберибе гол урсан өнгөрдөг бөгөөд Атлантийн далайд цутгадаг Капибарибе голтой хил залган оршидог учир жуулчид Бразилын Венец хэмээн нэрлэдэг ажээ. Аж үйлдвэр стратегийн ашигтай байрлалд орших тус хотыг 1970-1980 оны хооронд засгийн газар, бүс нутгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлснээр өнөө цагт экспортийн бүтээгдхүүн болох элсэн чихэр, чихэрийн нишингэ,  хүнс, цахилгаан бараа болон бусад барааг тээвэрлэж, хөгжлөөрөө Бразилын зүүн хойд бүс нутагт тэргүүлэгч хот хэдийн болсон. Дээр нь аж үйлдвэрээс гадна улсдаа Сан-Паулу хотын дараа орох үзүүлэлттэй анагаах ухааны  хамгийн сүүлийн үеийн технилогитой эмнэлэгүүдийг олноор барих болсноор өөрсдийн төдийгүй хөрш зэргэлдээ мужийн өвчтүүдийг хүлээн авах хүч чадалтай болсон. Мөн зүүн хойд бүс нутгийн бусад хотуудын нэгэн адил аялал жуулчлалын салбар хөгжсөн газар. Ресифи хотын өмнө зүгт  60км үргэлжилэх  Порту де Галинхас наран шарлагын газрыг зорих жуулчидийн тоо жил ирэх тусам нэмэгдсээн байгаа билээ. Бразил улс нь аялал жуулчлалын бизнесс  өндөр хөгжсөн улсуудын тоонд багтдаг бөгөөд Ресифи хот ч гэсэн энэ жишгийг даган мөрдсөөр ирсэн юм. Хотод хамгийн алдартай газруудын нэг Пернамбукогийн холбооны их сургууль нь тус улсдаа төдийгүй Латин Америкт чанартай сургуулийн тоонд ордог. Үүний тод жишээ бол Бразилын 18-р зууны үеийн  алдарт яруу найрагч Кастро Алвес өөртөө боловсрол олгох үүднээс тус хотыг зорьж байсан гэсэн баримт байдаг байна. Бразилын хотуудаас зөвхөн Натал, Ресифи нар хоорондоо шууд нислэг үйлдэгддэг байсан бол 2001 оноос эхлэн Дэлхийн дархан цаазат бүс нутгаар нэрлэгдсэн Фернанду Ди Норонья арлын хооронд шууд нислэг бий болжээ.  

Ресифи хот нь Экваторын халуун бүсэд оршидог тул ойгоор хүрээлэгдсэн. Зуны борооны улирлаар хур тунадас орохдоо хамгийн дээд үзүүлэлт нь 2000 мм, багадаа 1700 мм байдаг ажээ. Их хэмжээний хур тунадас уусах процесс явагддаг болохоор байнга хөрсний тэжээлийн дутагдлаа үүсэхээс гадна хөрсний нуранги үүсдэг байна. Ресифи хотнд газар зүй  байрлалаар  Ресифи, Санто Антонио, Боа Виста хэмээх гурван арлуудаас үүсэлтэй бөгөөд Беберибе, Капибарибе голуудаар хүрээлэгднэ.

 

 

Цаг уур: Ресифи нь халуун орны бүсэд орших учир зундаа экваторийн чийглэг халуун агаартай, өвөлдөө халуун орны хуурай уур амьсгалаар солигддог. Гэхдээ цаг уурын нөхцөл байдалд Атлантийн далайгаас үлээх салхиний урсгалаас ихэд шалтгаална. Пернамбуко муж, нэг сард нар өндөрт хөөрөх учир темпартурийн хувьд хамгийн халуун байж ойролцоогоос +22 хэмээс +31-н хэмийн хооронд халдаг. Харин зургаан сард сэрүүн байдаг бөгөөд энэ үеээр +20-оос +27 хэмийн халуунтай,  үргэлжлэн орох борооны улирал эхэлж есөн сар хүртэл үргэлжилдэг байна. Найман сард Ресифи хот сарын турш үүлэрхэг байдаг ба өдөрт дунджаар 3,5-н цаг нар манддаг ажээ.

 

Түүх : Ресифи хот орчмийн газар нутгууд Бразилын хотуудаас хамгийн түрүүнд Португалийн эзэнт гүрнийн эрх мэдэлд орж байсан түүхтэй. 1537 онд Португалийн хаан 3-р Жуан, Атлантийн далайн эрэг орчмын газар нутгуудыг цэргийн хүчээр эзэлж Бразилын газар нутгуудыг өөрийн улсын алс хязгаарын колони хэмээн зарлаж байжээ.  Тухайн үед эзлэгдсэн Бразилын хотуудыг Португалийн тэнгисийн цэргийн хурандаа Дуарте Коелхо Перейра захирч байсан бөгөөд үзэсгэлэнт байгальтай Фернанду Ди Норонья арлыг өөрийн нэрээр нэрлэж, арми цэргийн язгууртнууд тэрхүү аралд ан ав хийдэг байсан баримт байдаг ажээ. Пернамбуко мужийг үржил шим сайтай хөрстэй болохыг хурандаа Дуарте Коелхо олж мэдсэнээр  Португалийн дарангуйлалын он жилүүдэд, цагаачид  тус бүс нутагт чихэрийн манжин тариалах болсноор 19-р зуун хүртэл Португаль болон европийн элсэн чихэрийн хэрэгцээг хангаж байсан удаатай. Мөн түүний санаачилгаар Андалус, Алгарви, болон Мадейра арлаас олон шилдэг мод, төмрийн дархчуудыг авчирснаар Ресифи хотод гар урлал хөгжсөн билээ. 1580 оноос 1640 он хүртэл Португаль, Испаний эзэнт гүрэн хамтдаа Атлантийн далайд ноёрхолоо тогтоож тэд Бразилаас боловсруулсан элсэн чихрийг  дангаараа буурал тив рүү тээвэрлэдэг байсан ч тэдний ноёрхолд цэг тавихаар Хабсбург Нидерландийн вант улс гарч ирсэн. Улмаар Нидерланд нь Испани улсад дайн зарласнаар хамгийн түрүүнд Бразилыг эзлэхээр төлөвлөж, 1630-1654 оны хооронд Салвадор, Натал хотуудыг эзэлж Ресифи хотыг эрхшээлдээ оруулан Голландын Бразил хэмээн нэрлэх болжээ. Тэдний Португалчуудаас ялгарах гол онцлог нь Нидерландчууд Еврейн шашиныг хүлээн зөвшөөрдөг бөгөөд Ресифи хотод Израйлын Еврейчүүдийн анхны сүмийг барьж байсан юм. Улмаар 18-р зуун гэхэд хот даяар тархсан бослого дэгдэж баян худалдаачин болон фермерүүдийн хооронд томоохон мөргөлдөөн үүсэнээс болж хотын ихэнхи барилга эвдэрч байсан түүхтэй. Ресифи хот нь Бразилын бусад хотуудыг бодвол колончилсон орнуудын барилгуудаар онцгойрон Португал, Нидерланд, Франц, Англи улсуудын хэв загварын барилгууд тус хотоор элбэг.

 

 

Шашин : Ресифи хотод Христийн урсгал болох Католик шашины Бүхнийг ивээгч гэгээнтний сүм байдаг билээ. Тэрхүү сүмийг 1909 онд барьж байгуулснаас хойш жил бүрийн долоон сарын 16-нд Католик шашинтнууд Бразилийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирцгээж мөргөл үйлддэг байна. Ресифи хотын нийт хүн амын 54,32% католик шашин шүтдэг бол 24,99% нь Протестант, 14,59% нь шашингүй, 1,59% нь 24,474 хүн Христийн бусад урсгал шүтдэг гэсэн судалгаа гарчээ.

Хүн ам: Ресифи хот нь хүн амын тоогоор улсдаа тавд ордог хот юм. Тус хот нь хүн амын тоогоор Сан-Паулу, Рио де Жанейро, Бело Хоризонте болон Порту-Алегри нарын дараа ордог бөгөөд Ресифи нь Зүүн хойд бүс нутагтаа нэгт орно. Бразилын хүн амын статистик судалгаагаар Ресифи хот нь нийт 1сая 472 мянга 202 хүн амтай гэсэн тоо гарсны 754,674 буюу нийт хүн амын 49,1% нь олон үндэстэн, 636,864 хүн цагаан арьстай, 127,789 хүн хар арьстан, 14,696 хүн Ази, 3665 хүн Америндиан буюу нутгийн угуул иргэд эзэлдэ. Мөн нийт хүн амын 53,8% нь эмэгтэй, 46,2 % нь эрэгтэй хүйстэн эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.

 

 

Спорт : Пернамбука муж анх 1902 онд хөлбөмбөгийн спортой танилцаж байсан. Тухайн үед Англи, Нидерландын далайчид боомтийн наран шарлагын газар хоорондоо хөлбөмбөгөөр өрсөлддөг байсан нь нутгийн ард түмэнд таалагдан улмаар тэрхүү спорт дэлгэрсэн гэхэд болно. Тус хотын хөлбөмбөгийн “Спорт Ресифи” клубийг  1909 онд анх Англи далайчид  байгуулснаар тус хотын анхны хөлбөмбөгийн баг үүссэн ба 39-н удаа мужийн аваргад түрүүлэн 1987 оны Үндэсний аварга, 2008 оны Бразилын цомд түрүүлсэн амжилтыг үзүүлжээ. Тэгвэл Пернамбуко мужийн өөр нэг клүб болох “Санта Круз” нь 1914 онд сүмийн номлогч залуус байгуулснаас хойш мужийн аваргад 25-н  удаа түрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2012 онд мужийн аваргын цомийг шүрэн могойнууд өргөж байсан. Харин Пернамбуко мужийн гурав дахь том клүб Наутико нь мужийн аваргын цомийг 21-н удаа өргөсний  зургаа нь дараалан түрүүлсэн бол 1988 оны Бразилын цомийн шигшээд шалгарч байсан түүхт баг. Мөн түүнчлэн Ресифи хотод жил бүр хөлбөмбөгийн АШТ-ээс гадна сагсан бөмбөг, хоккей, гольф, теннис, ширээний теннис, гарбөмбөг, элсний волейбол, гандбол, серфинг, скейтбоард, заалны хөлбөмбөгийн төрлүүдээр өрсөлдөж аваргаа тодруулдаг юм.