1. Чийгшил, чийгшил бас дахин чийгшил.
Өвлийн улиралын хатуу ширүүн цаг агаар, гэр доторх халаалтаас хамгаалах хамгийн эхний арга бол арьсаа сайтар чийгшүүлэх явдал юм. Ялангуяа хүйтний улиралд та арьсандаа илүү их чийгшил өгөх бүтээгдэхүүнийг сонгох нь чухал.
2. Зөөлөн цэвэрлэгээ
Цэвэрлэгээ гэдэг бол арьсаа эрүүл толигор хэвээр хадгалах хамгийн эхний үндэслэл болдог. Тэгвэл та хүйтэн температурт хатуу ширүүн нүүр цэвэрлэгчээс татгалзан, нүүрний саван, нүүр цэвэрлэгч шингэнийг сонгохдоо чийгшүүлэгч бүтэц өндөртэйг нь сонгох нь чухал.
3. Унтахын өмнөх арчилгаа
Шөнийн цагаар хүний бие чийгшлээ хурдан шингээдэг тул орой унтахдаа нүүрэндээ чийгшлүүлэгч эмульс түрхэж, түүнчлэн гар, хөмсөг, хөл, өвдөг зэрэг нимгэн арьстай хэсгүүддээ тос түрхэж унтаж байгаарай.
4. Халуун уснаас татгалзах
Мэдээжийн хэрэг халуун устай ваннд орох нь хүйтэнд гадуур даарч явсны дараах хамгийн сайхан сонголтуудын нэг байдаг. Гэтэл халуун ус нь арьсыг чийгшүүлэхэд зориулагдсан хүний биеийн байгалийн тосыг үгүй хийдгийг та мэдэх үү. Тиймээс та усанд хэвтэх, шүршүүрт орохдоо халуун уснаас аль болох татгалзаж, арьсаа чийгшүүлэхээ бас битгий мартаарай.
5. Арьсаа гуйжуулах
Та арьсаа 7 хоногт 1-2 удаа тогтмол гуужуулагчаар цэвэрлэж байгаарай. Эс бөгөөс хуучин арьс арьсны нүх сүвийг бөглөж, бохирдол үүсгэн, чийг тосны тэнцвэрийг алдагдуулдаг байна.
6. Зөв бүтээгдэхүүн сонгох
Бид өдөр тутамдаа гар нүүрээ угаахад усны хатуулаг, савангийн шүлтлэг чанар зэрэг нь бидний арьсыг хуурайшуулах гол үндэс болж өгдөг. Иймээс аль болох усаа цэвэршүүлсэн шүлтүүртэй ус хэрэглэх хэрэгтэй ч тэр бүр боломжгүй учраас өөрийн хэрэглэж буй савангаа зөв сонгох хэрэгтэй.