m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.01.02 02:21
224
Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих анхны хууль хэрэгжиж эхэлнэ

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИХ АНХНЫ ХУУЛЬ

Залуучууд анх удаа эрхээ баталгаажуулсан хуультай болов. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийг баталлаа.

Энэхүү хуулиар 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй.

Хуульд залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр дараах онцлог зохицуулалтууд багтжээ. 

Үүнд:

  • Залуучуудыг цэргийн мэргэжил олгох сургалтад хамруулах, /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/
  • Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах,
  • Оюутан, суралцагчид харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах,
  • Хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/
  • Сайн дурын ажил, цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд төрийн албанд орон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад давуу тал болгох
  • Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болох,
  • Залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг заалтыг тусгажээ. 

 Мөн хуульд хяналт, хариуцлагын асуудлыг тусгасан байна. 

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон залуучуудын чиглэлээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх тул төсөвт нэмэлт ачаалал, дарамт учруулахгүйгээр хэрэгжих боломжтой ажээ.