m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.01.26 08:41
198
Сар шинээс өмнө "насны хишиг"-ийг олгоно

Халамжийн тухай хуулиар Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар дараах насны иргэдэд доор дурьдсан хэмжээгээр жилд хоёр удаа "Насны хишиг" олгохоор тусгасан юм.

Үүнд:

65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;

70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;

80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;

90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгоно гэж заажээ. Иймээс 60-с дээш насны ахмадууд маань сар шинийн баяраас өмнө дээрх тэтгэмжийг авах юм байна.