m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.03.14 09:13
166
Газрын дуудлага худалдаа явагдах байршлуудыг баталлаа

Нийслэлийн Засаг даргын 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн А/196 тоот захирамжаар дуудлага худалдаагаар газар эзэмших эрх олгох газрын байршлыг баталлаа. Энэ удаагийн дуудлага худалдааг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм.

Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрын эрхийн дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр тусгагдсан 29 байршлын мэдээллийг хүргэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.