Нийгмийг цочроосон хэргүүд өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаагийн дотор бяцхан үрсийг хүчиндэх, хулгайлах, эд эрхтэнг худалдах, хил давуулан наймаалах хэргүүд ихээр үйлдэгдэж байгаа нь эцэг эхчүүдийг айдаст автуулж байна. Хэдхэн сарын өмнө 13 настай охиныг буудалд оруулан хэрцгийгээр амь насыг нь хохироосон бол өчигдөр ой найман сартай хүүг хүчиндсэн хэрэг гарлаа. Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлсэн энэ мэт балмад хэргүүдэд хууль хүчний байгууллагууд зохих ёсны шийтгэл өгч чадахгүй байгаа нь эцэг эхчүүд болоод олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэж байгаа юм. Тэр ч утгаараа олон нийт дуу хоолойгоо нэгтгэж цахим ертөнцөд "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал" группийг нээсэн нь ганцхан хоногийн дотор 200-аад мянган хүний нэгтгээд байна. Монгол орны өнцөг булан бүрээс олон нийт жагсаалд нэгдэхээ илэрхийлж байгаа бол урлаг соёл, спортын олны танил эрхмүүд ч олон нийтийг жагсаалд нэгдэхийг уриалж, дуу хоолойгоо хүргэж эхлээд байна.
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 11:00 цагт нийслэлийн төв талбайд болохоор товлогдоод байна. Та ч бас нэгдээрэй!!!
Одоо та бүхэнд жагсаалд оролцохыг уриалсан олны танил хүмүүс болон эцэг эхчүүдийн байр суурийг хүргэе
Дуучин М.Мягмар:Ирээдүйн орчинг анхаарч, бэлдэх нь үрсээ хайрлах хайрын нэг хэсэг нь мөнөөсөө мөн!!!Би тэнд очиж жагсана!Дуу хоолойгоо нэгтгэж байна.Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооё!
Жүжигчин Б.Отгонтуяа: Би бурхан байдагт итгэдэг, гэхдээ хараагүй. Харь гаригийнхан байдагт, би хараагүй. Сонгуулийн амлалттай цаасыг уншсан, биелэлтийг нь мэдрээгүй. Харин хүүхдийн хүчирхийллийг харж байна тиймээс нэгдэж байна. Хууль, гууль боллоо энэ тэр бүр хол байна даа. Хамар доорх үрээ хамгаалж чадхааргүй айдастай өдөр хоногийг азаар л барж байх шиг. Ой хээрт явахад араатан хэзээ, хаанаас дайрхыг мэддэггүй шиг өнөөдөр хэн миний, таны хүүхдийг хүчирхийлэлд автуулахыг мэдэхгүй айж байна. Гадаа дураараа тоглоод гүйж явдаг бидний хүүхэл наснаас тэс өөр орчинд хүүхдүүд маань өсөж байна. Одоо яах ёстой вэ? Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шиг 3/31-нд цуглацгаая.
Жүжигчин Г.Амгаланбаатар: Би нэгдэнэ.урлаг соёлынхноо уриалнаа!Тэвчээр алдарлаа...
Монголын Ландкруйзер 70 автоклуб нэгдэе!Бид бөөнөөрөө уриа лоозонтой талбайг аажим тойроод дуу хоолойгоо хүргэе гэж бодож байна
NISSAN X TRAIL группийнхэн Хүчирхийллийн эсрэг жагсаалд оролцох болно, Монголд маш олон авто машины клубууд байдаг бүгд нэгдэж талбай тойрон жагсацгаая!
Тамирчин Отгондалай: Би бас нэгднээ.Бүх тамирчид болон эрчүүдээ уриалж байна
Олны танил хүмүүсийн уриалга, ШУУД ҮЗЭХ: