m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.03.28 09:06
676
БГД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” ӨДӨРЛӨГ зохион байгууллаа

Баянгол дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс өнөөдөр хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаанд хамрагддаг иргэдийнхээ  хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих зорилгоор  "ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ" өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр  300 гаруй байгууллагын 863 нээлттэй ажлын байрыг хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаанд хамрагддаг 400 гаруй иргэдэд хүргэж, тохирох ажлын байранд зуучилсан байна. 

Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж буй хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай 1364 /557 эрэгтэй, 807 эмэгтэй/ иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн дараах үйлчилгээ, арга хэмжээг үзүүлсэн байна. ҮҮНД: 

  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ
  • Ажилд зуучлах үйлчилгээ
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 4 хөтөлбөр.
    • Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр
    • Ажлын байрыг дэмжих хөтөлбөр
    • Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр
  • Мэргэжлийн болон давтан сургалт зэрэг үйлчилгээ санал болгохоос гадна ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлэх юм.

2018 оны 2 дугаар сарын байдлаар Баянгол  дүүргийн хэмжээнд хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаанд   839 өрхийн 4,804 иргэн хамрагдаж байна. Үүнээс 2,334 хүүхэд, 18 ба түүнээс дээш настай 2,470 иргэн байгаагаас хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай 1,720 иргэн бүртгэлтэй байгаа юм. Бүргэлтэй иргэдийн 356 нь ажил, хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа байна. 

ШУУД ҮЗЭХ: