m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.05 02:02
183
МҮБХ-ны ШИНЭ ТЭРГҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ ТАМГА ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

Монголын үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, хуралд оролцвол зохих 67 гишүүнээс 42 нь  оролцов. Хурлын эхэнд МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж шинээр тэргүүн болсон УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэд тамга тэмдгээ гардуулан өглөө. Тус хурлаар Цэцдийн зөвлөлийн даргаар дархан аварга Г.Өсөхбаяр, дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, Гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаяр нарыг сонгосон юм. 

Мөн холбооны тэргүүлэгч гишүүдэд улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, заан Ц.Мягамрсүрэн, харцага Г.Элбэг, Л.Бадарч, Т.Өсөх-Ирээдүй, МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар, бөх тайлбарлагч Ц.Батнасан, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, гарын даа ё.Амарбаясгалан нарын сонгожээ. Дээрх 13 хүн дээр тэргүүн Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Ц.Магалжав нар нэмэгдэн 15 тэргүүлэгч бүрдлээ.