Хүн амьдралынхаа 70-80 хувийг ямар нэг барилга байгууламж дотор өнгөрөөдөг. Сүүлийн үед янз бүрийн шийдэл дизайнтай барилгууд ихээхэн баригдах болсон. Үүнийг дагаад барилгуудад ашиглах дулаалгын материал нь уян хатан хөвөнлөг байх шаардлага улам бүр нэмэгдсээр байгаа юм. Тэгвэл галд тэсвэртэй, ус чийг нэвтрүүлэхгүй, дуу чимээ тусгаарладаг чулуун хөвөнг үндэсний үйлдвэрлэгч МОНГОЛ БАЗАЛЬТ компани 2007 оноос хойш үйлдвэрлэж байгаа билээ.
"Монгол Базальт" компани өнөөдөр нэгэн эмэгтэйн өрх гэрт, 2,200,000 төгрөгийн үнэ бүхий дулаалгын материалыг бэлэглэлээ. Тодруулбал МОНГОЛ БАЗАЛЬТ фэйсбүүк пэйжид 3.30-4.11-ний өдрийг хүртэл уралдаан зарласан байна. Тус уралдаанд 2000 гаруй хүн оролцож БЗД-ийн 21-р хорооны иргэн Т.Отгонтуяа азтан болжээ.
Хэрэглэгчийн таашаалд хэдийнээ нийцсэн "Базальт ВҮҮЛ" бүтээгдэхүүнээ "Монгол базальт" компани хоёр банкны нөхцөлөөр зээл олгохоор болсоноо дуулгалаа. Мөн сошиал ертөнц хөгжиж байгаа энэ үед бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон хэрэглэгчдэд хүргэх, азтан шалгаруулах үйл ажиллагааг сар бүр уламжлал болгон зохион байгуулахаа мэдэгдлээ.