m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.25 01:42
240
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ОНОЛ ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах ажлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал өнөөдөр болж байна. Уг хурлаар ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНЭУ, Япон улсын эрдэмтэн судлаачид бүсчилсэн хөгжлийн онол арга зүй, цаашдын чиг хандлагын талаар өөрсдийн орны жишээн дээр харьцуулан судалсан илтгэлүүдийг танилцуулах юм.

Хуралд МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газар, ЗГХЭГ, салбар яамдын бодлого төлөвлөлтийн газрын дарга нар мөн бүх аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нар, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг 250 гаруй төлөөлөгчид оролцож байна.