Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарсан байна. Нуун дарагдуулсан хүн амины хэргийг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчид илрүүлжээ.
Хэргийн тухай тодруулбал, 63 настай иргэн нас барсан тухай дуудлагыг талийгаачийн хүү цагдаад өгсөн бөгөөд “Түлээ хагалж байхад хагарсан мод үсэрч тархиндаа гэмтэл авсан” гэж хэлжээ. Гэвч Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон тул мөрдөн байцаагчид хавтаст хэрэг нээж, хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн байна.
Шалгалтаар талийгаачийн хүү төрсөн эцэгтэйгээ архи ууж маргалдан, зодож амь насыг нь хөнөөснөө мэдүүлгийнхээ үеэр хүлээсэн байна.