Манай улс экспортоор 5.4 сая тонн нүүрс, 316.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.4 мянган тонн молибдений баяжмал, 2.5 тонн алт, 83.0 мянган тонн жонш гаргажээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зэсийн баяжмал 41 хувиар, алт 46.5 хувиар, газрын тосны бүтээгдэхүүн 32.3 хувиар, нүүрсний экспорт 7.3 хувиар, тус тус өссөн дүн юм байна. Харин ашигт малтмалын бүтээгдэхүүний олборлолт, экспорт нэмэгдэж, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 305.8 мянган тонн болж, молибдений баяжмал 1.2 мянган тонн, алт 1.4 тонн, нүүрс 6.9 сая тонн, жонш 92.2 мянган тонн, төмрийн хүдэр 0.9 сая тонныг олборлосон байна. Алтны хувьд олборлолт 1.4 тонн ч гэсэн экспортын хэмжээ үүнээс давж, нөөцөөсөө нийлүүлээд 2.5 тонныг экспортолсон дүр зургийг харж болно. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд 75 компани алт олборлох үйл ажиллагаа явуулж байна. 2005 онд алтны салбарт 110 орчим компани ажиллаж, 24 тонн алт олборлосон бол 2011 онд 5.7 тонн алт олборлож байжээ. Алтны олборлолт, экспорт Алтны худалдаанд ид тод байдлыг хангах тухай үзэл баримтлалыг хуульчилснаар энэ жилээс идэвхжихийг эдийн засагчид хэлдэг бөгөөд ийнхүү эерэг үзүүлэлт гарах боллоо.