Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Мөнхболд, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Н.Дулмаа нар Ноос, ноолууран бүтээгдэхүүний хэрэгцээг хангах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж буй “Могол Ноос” ХХК ээрмэлийн үйлдвэртэй танилцлаа.
“Монгол Ноос” ХХК нь 1995 оноос эхлэн ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн чиглэлээр тасралтгүй 23 жил ажиллаж байна.
Мөн ээрсэн утсаараа нэхмэл даавуу, сүлжмэл бүтээгдэхүүнийг бусад үйлдвэрүүдтэй кластераар хамтран үйлдвэрлэж байна.