m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.12 00:45
1007
ЭНЭ ЖИЛ 21 ХҮҮХДИЙН ЗУСЛАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХТЭЙ БАЙНА

Ерөнхий боловсролын сургуулиуд амарсантай холбоотойгоор хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг. Зуслангууд зургадугаар сарын 8-наас хүүхэд хүлээн авах бэлтгэл ажлаа хийж эхэлдэг байна.

Өнгөрөгч оны байдлаар 24 зуслан албан ёсны зөвшөөрөл авахаар материалаа ирүүлжээ. Энэ зөвшөөрлийн дагуу нийслэлийн Засаг даргын захирамж гардаг. Захирамжийн дагуу энэ сарын 4-нөөс 7-ны хооронд Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар гэсэн таван байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг гарч, 24 зуслангийн үйл ажиллагааг шалгах шатандаа явж байгаа ажээ.

Үйл ажиллагаа явуулах эрхээ авсан хэдий ч амрагч хүлээн авах эсэх нь тодорхойгүй зуслангууд ч байна. Тухайлбал, "Хөгжилтэй англи хэл” хүүхдийн зуслан энэ жил амрагч хүлээн авахгүй хэмээсэн бол Төмөр замын харъяа "Хандгайт” зуслангийн засвар шинэчлэлийн ажил дуусаагүй байгаагаас хэзээ амрагч хүүхдүүдээ хүлээн авах болон үнэ тариф, амралтын ээлжийн хуваарь нь тодорхойгүй байгаа юм.

Зуслан болгон өөрсдийн хөтөлбөр, байршлаасаа шалтгаалан үнийн хувьд харилцан адилгүй байна. Энэ жилийн хувьд зуслангуудын үнэ ханш нэг өдрийн 28-30 мянган төгрөгийн хооронд байгаа юм. Зусланд амрагчид өдрийн 28-20 мянган төгрөг төлөх ба нэг ээлжээ долоо хоногоор тооцдог. Зуслангууд зуны турш нийт 8-10 ээлжээр амрагч хүүхдүүдээ хүлээн авдаг. Зарим зуслангуудын сургалтад англи хэл болон бусад тусгай хөтөлбөр багтсан тохиолдолд 20-60 мянган төгрөг нэмэгдэх ажээ.

Дашрамд дуулгахад, зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх ба өсвөр насныхан буюу 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай юм.

-ЭНЭ ЖИЛ 21 ХҮҮХДИЙН ЗУСЛАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХТЭЙ-

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүүхдийн зуслангуудад ямар хяналт шалгалт хийж, ямар шаардлага тавьж байгаа, ямар нийтлэг зөрчлүүд илэрдэг талаар тодруулахад “Хяналт шалгалтын явц үргэлжилж байна, шалгалт дуусаад нэгдсэн мэдээлэл өгнө” гэсэн хариулт өглөө.

Бид Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн Амралт чөлөөт цаг орчны асуудал хариуцсан мэргэжилтэн  Ө.Очоос дараах тодруулгыг авлаа.

-Энэ жил хичнээн зусланд үйл ажиллагаа явуулах эрх олгосон бэ, зуслангууд хэзээнээс үйл ажиллагаагаа эхлэх вэ?

-Энэ жил нийт 21 зуслан үйл ажиллагаа явуулна. Үүнээс төрийн болон байгууллагуудын дэргэдэх зуслан зургаа, хувийн зуслан 15, улсын найрамдал нэг бий. Үнийн хувьд 175 мянган төгрөгөөс 230 мянган төгрөгийн хооронд элсэлтээ авч байна. Нэг өдрийн тариф нь 28-30 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар гэсэн таван байгууллагаас хамтарсан ажлын хэсэг, хяналт шалгалтаа хийж дууссаны дараа үйл ажиллагаагаа эхлэх боломжтой болно.

-Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас хүүхдийн зуслангуудад ямар хяналт шалгалт хийж байна вэ?

-Байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийн дагуу, хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр, хүүхэд хамгааллын аюулгүй байдал, орчны гэсэн чиглэлүүдээр шалгалт хийдэг. Үүнээс гадна хаяг реклам, үүдний хэсэг хүүхдийн аюулгүй байдлыг хангасан цардмал талбай, спортын талбай байр хоорондыг холбосон явган хүний зам, зуслангийн орчин, харилцаа холбоо, өрөөний тавилга хэрэгсэл, спорт тоглоомын хэрэгсэл, тоглох талбайн нөхцөл байдлыг хянаж шалгадаг юм. Спорт тоглоомын талбай, спортын хэрэгслүүд бүрэн бүтэн байдаг. Соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулах талбай ч бий. Мөн хөгжмийн зэмсэгнүүд сайтай. 

-Шалгалтын хариу гарсан уу, ямар нийтлэг зөрчлүүд илэрсэн бэ?

-Шалгалтын хариу гаргах гээд үр дүн дээр ажиллаж байна. Бид ажлын хэсгийн дүгнэлтээ ажлын хэсгийн ахлагчдаа танилцуулснаар, нийслэлийн Засаг даргын орлогч н.Энхтөрд танилцуулна. Үүний дараа нийслэлийн засаг даргын захирамж гарснаар энэ жил үйл ажиллагаа эрхэлж болох зуслангуудын зөвшөөрөл бүхий захирамж гарах юм. Энэ захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Галын аюулгүй байдлыг хангаагүй нийтлэг зөрчил илэрдэг. Галын аюулгүй байдлыг хангах нь төсөвт өртөг өндөртэй. Энэ өртгөөс шалтгаалан галын аюулгүй байдлаа хангаж ажилладаггүй.

-Мэргэжлийн багш удирдлага хэр байдаг вэ, хүүхдийн хөгжих орчин бүрдүүлэлт ямар түвшинд байна вэ?

-Мэргэшсэн багш удирдлагууд ажилладаг. Манайх бүлгийн удирдагч багш нарт зориулсан мэдээ мэдээлэл өгөх, мэргэжлийн сертификат олгох сургалт зохион байгуулдаг юм. Багшийн мэргэжлээр их сургууль төгссөн хүмүүсийг багшаар ажилуулдаг. МУБИС-тай гэрээ хийснийхээ дагуу, багш дадлагажуулах хэлбэрээр мөн багшаа сонгож авдаг. Хүүхэд хөгжлийн хөтөлбөр сайн байдаг. Хүүхдүүдийг өглөөнөөс алхуулахаас эхлээд хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж байгаагийн илрэл. Орой унтахад нь хувцсыг нь эвхүүлэх, цагт нь унтуулах,

-Зуслангуудад ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Шалгалт хийж буй байгууллага бүр өөр өөрийн онцлогтой. Цагдаагийн байгууллага хүүхдүүдийн аюулгүй байдал, харуул хамгаалалт, хүүхдэд ямар нэгэн асуудал гарвал төв суурин газар руу хэдий хурдан хугацаагаар холбогдох боломжтой вэ зэрэг бүхий л зүйлсийг шалгана. Харин эрүүл мэндийн байгууллага хүүхдүүдийн амьдрах орчин, эрүүл ахуй, анхан шатны тусламж үзүүлэх эмч, сувилагч нь мэргэшсэн эсэхэд хяналт тавина. Мэргэжлийн хяналтын газар барилга байгууламжийн чанар, насжилтыг шалгана. Онцгой байдлын газар гэнэтийн ослын үед ашиглах багаж хэрэгсэл зэргийг шалгана. Шалгаж байгаа үйл явц нь хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлагын стандарт нийцсэн үгүйг л хянаж байгаа үйл явц юм.

-Хүүхдээ зусланд амраах гэж буй эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхгүй юү?

-Албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа зусланд хүүхдээ хамруулах нь хамгийн чухал. Зөвшөөрөлгүй зусланд амраах тохиолдол их гардаг. Үүнээс болж асуудлууд үүсдэг. Наад зах нь ажиллаж байгаа багшийн хувьд хүүхэдтэй зүй бусаар харьцдаг, амьдрах орчин нь тав тухгүй, стандартад нийцээгүй байх тохиолдлууд гардаг. Хүүхдээ зөвшөөрөлгүй зусланд амруулснаас үүдэн ямар нэгэн асуудал гарвал хамгийн түрүүнд хүүхдийн тусламжийн утас 108-д мэдээлэл өгөх, дүүрэг болгоны Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсүүдэд мэдэгдэж болно.

-ХАМГИЙН ХЯМД ЗУСЛАН 99 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРТЭЙ БАЙНА-

Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаагаа явуулж, энэ зун хүүхэд багачуудыг хүлээн авах зуслангуудын үнэ болон байршлын мэдээллийг хүргэе.

"Нарс” зуслан: Улаанбаатараас 18 км зайд Сонгинохайрхан дүүрэг

-Үнэ: 161 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


"Нарлаг” зуслан: Улаанбаатараас 60 км зайд Тэрэлж

-Үнэ: 160 мянган /нэг ээлжийн үнэ/


"Жавхлант” зуслан: Улаанбаатараас 67 км зайд Тэрэлж

-Үнэ:170 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


"Янзага” зуслан: Улаанбаатараас 26 км зайд Хандгайт

-Үнэ: 160 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


"Сэлбэ” зуслан: Сүхбаатар дүүрэг Бэлхийн ам

-Үнэ:160 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


"Маргаашийн хөгжил” зуслан: Улаанбаатараас 26 км зайд

-Үнэ: 165 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


"Хайрын билэг” зуслан: Улаанбаатараас 40 км зайд

-Үнэ: 175 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


"Од” зуслан: Төв аймгийн Борнуур сум

-Үнэ: Зөвхөн нийслэлийн асрамжийн газруудын хүүхдүүдийг хүлээн авна


"Шонхор” зуслан: Улаанбаатараас 120 км зайд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон

-Үнэ: Батлан хамгаалах яамны ажилчдын хүүхэд 140 мянган төгрөг, энгийн алба хаагчийн хүүхэд 160 мянган төгрөгөөр амарна. /нэг ээлжийн үнэ/


Цагаан нуга зуслан: Төв аймаг, Батсүмбэр сум

-Үнэ:175 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


“Янзага” зуслан: Сүхбаатар дүүрэг 19-р хороо Хандгайт 35 км

-Үнэ: 154 мянган төгрөг


“Маргаашийн хөгжил” зуслан: Сүхбаатар дүүрэг Бэлхийн ам 26 км

-Үнэ: 470 мянган төгрөг \2 ээлж буюу 2 долоо хоногийн төлбөр\


“Галакси” зуслан: Гачуурт Баянтөхмийн ам 28 км

-Үнэ- 170 мянган төгрөг


“Сансар” зуслан: Гачуурт 38 км 20-р хороо

-Үнэ:  Үндсэн багц 162 мянган төргөг, Тусгай багц 185 мянган төгрөг


“Нарс” зуслан: СХД Толгойтын баруун салаа “Баян согоотын аманд” 18 км

-Үнэ: Өдрийн 28-30 мянган төгрөг


Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв: СХД Баянголын хөндий 27 км

-Үнэ: 149-327 мянган төгрөгийн хооронд \5 хоног 155 мянга 500 төгрөг\


“Нарлаг” зуслан: Налайх Тэрэлж 60 км

-Үнэ: 175 мянган төгрөг


"Жавхлант” зуслан: Налайх Тэрэлж 67 км

-Үнэ: 180 мянган төгрөг


“Өгөөмөр” зуслан: Налайх Тэрэлж 55 км

-Үнэ: 180 мянган төргөг


“Тэмүүлэл” зуслан: Багануур дүүрэг 117 км

-Үнэ: 99 мянган төгрөг


“Цагаан нуга” зуслан: Төв аймаг Батсүмбэр сум Сөгнөгрийн ам 108 км

-Үнэ: 210 мянган төгрөг


“Мөрөөдөл” зуслан: Төв аймаг Батсүмбэр сум Баянголын хөндий 110 км

-Үнэ: 220 мянган төгрөг


“Цоглог” зуслан: Төв аймаг Батсүмбэр сум 120 км

-Үнэ: 10 хоног нь 300 мянган төгрөг 


“Чухаг” зуслан: Төв аймаг Аргалант сум 76 км

-Үнэ: 170-250 мянган төгрөг


“Хайрын билэг” зуслан: Төв аймаг Эрдэнэ сум 60 км

-Үнэ: 175 мянган төгрөг 


“Шонхор” зуслан: Сэлэнгэ аймаг түнхэл сум 120 км

-Үнэ: Өдрийн 25-28 мянган төгрөг. Нээлтийн урамшуулал өдрийн 23 мянган төгрөг