m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.14 07:29
127
Л.Энх-Амгалан: Гишүүд өөрсдөөсөө шударга ёс, хариуцлага нэхэх цаг болсон

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр ч хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн билээ. Зарим гишүүд иргэдийн өмнөөс Монгол төрийн дээд байгууллагад ажиллаж байгаа хүн өөрийн ёс зүйгээр хуралдаа тогтмол суудаг байх хэрэгтэй. Тиймээс заавал хуульчлах шаардлагагүй гэсэн санал хэлсэн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “2016-2018 онд УИХ-ын гишүүдийн нийт таслалт 1012 цаг болсон байна. Тиймээс гишүүд өөрсдөөсөө шударга ёс, хариуцлага нэхэх цаг болсон” хэмээн танилцуулав. Мөн чуулганы хуралдааныг хамгийн их тасалдаг гишүүдийн нэрийг олон нийтэд нээлттэй зарлах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.