m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.30 11:08
646
Гайхамшигт долоо хоног арга хэмжээнд саатаарай

Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр Гайхамшигт долоо хоног хөтөлбөрийг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд Зайрмагны баяраар эхэлсэн хөтөлбөр маргааш "Хямдралын өдөр"-өөр үргэлжиллэх юм. Энэ өдөр Паркийн зун цаг дэлгүүр 20-80 хувь хямдрана. Мөн "Талх чихэр" ХХК-ны Боорцогны баяр давхар болно. Уламжлал болсон Гайхамшигт долоо хоног хөтөлбар зургаадугаар сарын 1-ний өдрөө Урлагийн өдрөөр үргэлжлэх юм. Энэ өдөр утсан хүүхэлдэй, бардам туулай хүүхдийн жүжиг, ХБК-ийн авьяаслаг хүүхдүүдийн тоглолт, илбийн үзүүлбэр, үлгэрийн цагаас гадна ҮСАХ-тэй хамтран ажиллаж байгаа байгууллагуудын хөтөлбөр тоглогдох гэнэ.

Өнөөдрөөс ҮСАХ-д "Ноён пицца" брендийн хамт олон хүүхэд багачууддаа шинэхэн халуун пицца, шорлогоор үйлчлэхээр болсон байна. "Ноён пицца" бренд тус хүрээлэнгийн алсын харагч болон завь тоглоомын хажууад байрлаж байгаа юм.