m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.27 00:58
273
Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байна

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хурал Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд өнөөдөр боллоо. Боловсролын салбарын магадлан итгэмжлэх эрх зүйн орчин бүрэн шинэчлэгдлээ. Энэ хүрээнд магадлан итгэмжлэхтэй холбоотой үйл ажиллагааны 80 хувь нь өөрчлөгдсөн гэж хэлж болно. Цаашид нэг журам, дүрмийн хүрээнд магадлан итгэмжлэлийг явуулна. Энэ жилээс Ази, Номхон далайн бүсийн чанарын баталгаажуулалтын байгууллагын гишүүн болж ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Тиймээс их, дээд сургуулиуд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийлгэх шаардлагатай болоод байна. Сайн хөтөлбөртэй болсноор байгууллагын үйл ажиллагаа сайжирч, боловсролын чанар дээшилнэ. Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн. байна. 1998-2004 он хүртэл анхан шатны магадлан итгэмжлэл хийгдсэн бол 2004-2014 он хүртэл 10 жилийн хугацаатай хийгдсэн байдаг. Ингээд гурван түвшний магадлан итгэмжлэл 2018-2023 он хүртэл хийгдэнэ.