Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томиллоо.
Тодруулбал, Эрдэнэбатын Эрдэнэсүрэнг Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Э.Эрдэнэсүрэн өмнө нь УИХ-ын Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Ахлах зөвлөх, хэлтэс, газрын даргаар ажиллаж байжээ.
Мөн Самдангийн Энхбаатарыг Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. С.Энхбаатар Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн төв, Бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг байгууллагад мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд даргаар ажиллаж байжээ.