m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.07.03 08:40
420
“Сүнжин гранд” зочид буудал ажилчдынхаа цалинг өгөлгүй нэг жил болсон гэлээ

2007 оны тавдугаар сард нээлтээ хийсэн “Сүнжин гранд” зочид буудлын ажилчид нэг жил гаруйн хугацаанд цалингаа авч чадаагүй, хаашаа яаж хандахаа мэдэхгүй тул хэвлэл мэдээллийн байгууллагат ханджээ.

Цалингаа авч чадаагүй ажилчдын ярьж байгаагаар бол “Сүнжин гранд” зочид буудал нь Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Солонгос эзэнтэй ийм байгууллага гэв. Тиймээс цалингаа тавихгүй байх ямар ч үндэслэлгүй. Солонгос талын захирал нь нэг жил гаруйн өмнө яваад сураг тасарсан. Одоо өөр Солонгос захирал ирээд байгаа. Эд нарыг удаан хугацаанд эзгүй байх хугацаанд монгол талын удирдлагууд буруу менежмент хийж, бидэнд ирэх ёстой цалингийн мөнгийг өөр тийшээ урсаж байна” гэх зүйлийг нэгэн хэвлэлд ярьжээ. “Сүнжин гранд” зочид буудлын 31 ажилтан удирдлагууддаа гарын үсэг бүхий шаардах бичиг хүргүүлсэн ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй байна.