Монгол кино урлагийн 80 жилийн ойг угтан бүтээж буй “Цэн тогоруу” киноны зураг авалт ирэх зургаадугаар сард эхлэнэ. Тус киноны багт Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, “Bro's records” студийн М.Болд, Равсал панзын дүрээр олны сэтгэлд мөнхөрсөн гавьяат жүжигчин Б.Магсаржав, ардын жүжигчин Д.Мэндбаяр болон залуу жүжигчин Э.Идэрболд, Ц.Оюун-Эрдэнэ нарын шилдэг уран бүтээлчид багтсан аж. Дашрамд дуулгахад найруулагч О.Машбатын хүү М.Ивээл "Цэн тогоруу" уран сайхны киноны найруулагчаар аавтайгаа хамтран ажиллахаар болсон аж. Түүнийг "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Цагаан сүүний домог”, “Вансэмбэрүү” киноны гол дүрүүдэд тоглож байсныг үзэгчид мэдэх биз ээ. Тэрбээр АНУ-д кино найруулагч мэргэжил эзэмшээд саяхан эх орондоо ирсэн бөгөөд энэ намар анхны уран бүтээл болох "Цэн тогоруу" киногоо үзэгчдэдээ дэлгэх аж.