
Дахиад нэг хүүхэд тогонд цохиулж амиа алдсан хэрэг өчигдөр Налайх дүүрэгт гарчээ.

Тодруулбал: Тус дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утасанд 07-р сарын 05-ны 15:00 цагийн үед хүүхэд цохиулж нас баржээ.

Энэ мэдээллийг цагдаагийн байгууллагаас өчигдөр шалгахад амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд долоон настай Н гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарсныг шалгаж байна.
