Нийслэлийн Налайх хотын баяр наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд өргөн дэлгэр болж өнгөрчээ.
Наадмын барилдаанд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Булган аймгийн Орхон сумын харьяат Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, "Кардыш" ХХК, "Булган хан" дэвжээний бөх аймгийн заан Б.Түмэндэмбэрэл найм даван түрүүлж, аймгийн арслан болжээ.
Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 330-р анги, "Бест буйдан" ХХК-ийн бөх аймгийн харцага Б.Зоригтбаатар үзүүрлэж, аймгийн харцагаа заанаар сольжээ.
Их шөвөгт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат "Хүч" спорт хороо, "Жем интернэйшнл" ХХК-ийн бөх аймгийн харцага Ш.Чинтулга Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Их Монголын Хүчтэн дэвжээний бөх сумын заан Б.Өлзийсайхан нар шалгарч Ш.Чинтулга харцага цолоо хоёр дахиа баталж, Б.Өлзийсайхан аймгийн харцага цол хүртжээ.
Дунд шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 350-р анги, "Даян" дэвжээний бөх сумын заан Д.Дэмиддорж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат сумын заан Ч.Баасандорж , Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат "Хантайшир" дэвжээний бөх сумын заан Б.Дагва, Налайх дүүргийн харьяат сумын заан С.Пүрэв-Очир нар шалгарч аймгийн начин цолонд хүрцгээлээ.
Ийнхүү Налайх дүүргийн баяр наадмаас аймгийн арслан 1, аймгийн заан 1, аймгийн харцага 1, аймгийн начин 1 тус тус төрөн гарчээ.