m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.07.18 04:06
14337
Сүхбаатар сумын дөрөвдүгээр цэцэрлэг үерт автжээ

Сэлэнгэ аймагт өчигдөр орсон борооны улмаас цахилгааны тулгуур шонгууд хазайж, зарим нь унасан тул цахилгааны хязгаарлалт хийгээд байгаа ажээ. Үерийн усны дээд хэмжээ 89 см-т хүрсний улмаас Сүхбаатар сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн бүх анги танхим үерт автсан байна.

Үертэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, зарим арга хэмжээг авчээ. Тухайлбал, элс шороогоор дүүрсэн цэвэрлэх байгууламжийг цэвэрлэсний дараа дуудлага өгсөн айл өрхүүдийн бохир, цэвэр усны шугамыг засаж эхэлсэн байна.

Түүнчлэн үерийн гамшгийн улмаас үүссэн нөхцөл байдал дээр 200 хүнийг цалинжуулж ажиллуулахаар аймгийн төсвөөс шийдвэрлэжээ. Иймд иргэдийг сайн дураараа шороо, чулуу зайлуулах ажилд туслахыг уриалаад байгаа гэлээ.