

Архангай аймгийн дөрвөн суманд шүлхий өвчний улмаас тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Тодруулбал: Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Өгийнуур, Ихтамир, Батцэнгэл, Өлзийт суманд хэрэгжиж байсан хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна.

Одоогоор Өвөрхангай аймгийн гурван сум, Архангай аймгийн гурван сум нийт хоёр аймгийн зургаан суманд хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.
