m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.07.24 07:09
436
"ГЭРЭЛТ ГУДАМЖ”-ЫГ ШИНЭЭР ЗАГВАРЧИЛЖ БАЙНА

Загвар өмсөгч О.Билгүүний санаачилсан 'Гэрэлт гудамж' төсөл хэрэгжиж эхлээд олон нийтийн шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл одоо энэ гудамж залуусын очих дуртай газрын нэг болоод байгаа юм. Тэр утгаараа “Гэрэлт гудамж”-ны өдөрт өнгө төрхийг сайжруулсаар байгаа төдийгүй энэ долоо хоногт шатрын хөлөг байдлаар загварчилсан шинэ замаар залуус алхах бололтой.   

Сануулахад: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгасан. Энэ зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ.

Тус гудамж 2018 оны тавдугаар сарын 11-ний 20.00 цагт нээлтээ хийж, 2018 оны аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах аж. Энэ хугацаанд долоо хоног бүрийн баасан гарагийн 20.00 цагаас даваа гарагийн 04.00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хааж байгаа юм.