m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.07.25 01:15
201
Р.Мөнхбат: Хөрсний ариутгал халдваргүйжүүлэлтийг лаг, шавар хатсаны дараа хийдэг

 

Энэ сард нутгийн ихэнх хэсгээр усархаг бороо орсны улмаас зарим газар үер бууж, хөрс ихээр бохирдсон. Нийслэлийн хувьд яг аль хэсэгт хөрсний ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа талаар Нийслэлийн онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн Р.Мөнхбатаас тодрууллаа. Тэрбээр “Хөрсний ариутгал халдваргүйжүүлэлтийг лаг, шавар хатсаны дараа хийдэг. Ойрын өдрүүдэд тогтмол бороо орж байсан тул ариутгал халдваргүйжүүлэлт хийх боломжгүй байлаа. Манай байгууллага энэ ажлыг Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн салбарын бусад байгууллагатай хамтран хийдэг. Бид лаг, шавар, хөрс хатсан үед ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ, бэлтгэлээ бүрэн хангасан.

Эхний ээлжид гэр хороолол ихтэй дүүрэг тухайлбал, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хийхээр төлөвлөж байна. Түүнээс гадна энэ жил бороо их орж голын төвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн III, XI, XV хороо буюу Туул голын эрэг дагуух барилгад хөрсний ус нэвчиж улмаар зоорь хэсэг усанд автсан. Үүнийг тухайн байрны иргэд болон СӨХ, зарим тохиолдолд манай байгууллагынхан соруулж, аюулгүй болгож байна” гэлээ.