m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.07.26 02:50
14233
Мандал-Овоо сум 10 ортой эрүүл мэндийн төвтэй болно

Өмнөговьчуудын хувьд 2018 он бүтээн байгуулалтын жил, Эрүүл мэндийг дэмжих жил бөгөөд аймгийнхаа бүх сумыг түүнчлэн салбар бүрийг хамарсан далайцтай ажлуудыг хийж байгаа юм. Тус аймгийн Мандал-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн барилга Нийслэлийн мэргэжлийн хяналтын  тодорхойлолтоор ашиглах боломжгүй гэж дүгнэгдсэн байна.Тиймээс бүтээн байгуулалтын жил, эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Мандал-Овоо суманд 10 ортой эрүүл мэндийн төвийг барьж байгуулахаар энэ сарын 25-ны өдөр ажлыг эхлүүлээд байгаа гэлээ.

Хоёр давхар 10 ортой шинэ эмнэлгийг байгуулахын зэрэгцээ моорог, гражийг барих юм байна. Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар "Хос бор морь" ХХК гүйцэтгэж, 12 сард 10 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад оруулахаар болжээ.