Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлаад чамгүй хугацаа өнгөрсөн билээ. “Шинэ төмөр зам” төслөөр болон цаашид баригдах төмөр замуудад Евро стандартыг бүрэн нэвтрүүлэх бодлого баримталж буй. Үүнтэй холбогдуулан төмөр замын бетон дэрний загвараараа олон улсад танигдсан ИБУИНВУ-ын “Railway Moulds and Systems” компаниас “Воссло” болон “Пандрол” бэхэлгээнд тохирсон төмөр бетон дэрний загварыг Монгол Улсад ашиглах эрхийг үнэ төлбөргүй, хугацаагүй нөхцлөөр шилжүүлж авахаар тохиролцжээ.
Уг загварыг ашиглах эрхийг шилжүүлж “Улаанбаатар бүүк” ХХК нэлээд хугацаа алдаад байгаа бетоны дэрний хэвээ даруй захиалах боломжтой болох бөгөөд цаашлаад манай улс төмөр замын салбарт бетон дэрийг өөрийн загвараар хууль ёсны дагуу үйлдвэрлэж, ашиглах бүрэн бололцоо нээгдэх юм. Зам тээврийн яамны зүгээс 1520 мм-ийн өргөн царигийн 25 тоннын даац бүхий төмөр бетон дэрний загвараас гадна Vosloh болон Pandrol бэхэлгээнд тохирсон төмөр замын нарийн царигийн 1435мм-ийн төмөр бетон дэрний загварыг мөн гэрээгээр шилжүүлэн авах саналаа илэрхийлснийг RMS компаниийн зүгээс хүлээн зөвшөөрсөн байна.