m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.08.06 01:03
135
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэд газар нутгийнхаа төлөө тэмцсээр байна

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэд, малчид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, тэмцэж байна.


Тус сумын 2-р багийн нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа эхлэх гэж байгаа “Степгоулд” компанийг эсэргүүцэж 20 хоног хугацаагүй суулт хийж байгаа иргэд дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун очиж холбогдох талуудыг байлцуулан уулзалт зохион байгуулсан байна.



Бороогийн 70 тонн алтыг татваргүйгээр хуу хамж одсон Канадын хөрөнгө оруулалттай “Бороогоулд” хожим “Центэррагоулд” болсон компанийн охин компани “Степ гоулд” компанид газар нутгаа ухуулахгүй хэмээн сумын иргэд олборлолт явуулах гэж буй талбай дээр гэр барин суулт хийн тэмцэж байгаа юм. Гэвч аймгийн Засаг дарга нь жагсаал суулт хийх зөвшөөрөл өгөөгүй тул малчид иргэд барьсан гэрээ буулгаж, өөрийн эзэмшлийн талбай дээрээ барьж суултаа үргэлжлүүлнэ гэлээ. 



Энэхүү газар нь малчид иргэдийн малаа бэлчээдэг гол түшиц газрын нэг бөгөөд 20 орчим зүйлийн эмийн ургамал ургадаг гэнэ.