Өвөрхангай аймагт их хэмжээний усархаг бороо орсны улмаас зорчих хэсгийн зам эвдэрчээ.Иймд иргэд, жолооч нарыг сонор сэрэмжтэй замын хөдөлгөөндөө оролцохыг ЗЦА-наас зөвлөлөө.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, зүүн аймгуудын зарим газраар, 10,11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.