m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.08.20 05:23
245
ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ 200-300 ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

Монгол төмс, хүнсний ногоо 7-р сард хүнсний  зах, дэлгүүрт 2500 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдаж байсан бол 8-р сарын эхний 2 долоо хоногийн байдлаар монгол төмс 800-1750 төгрөг, монгол лууван 1499-2000 төгрөгийн хооронд үнэтэй байсан юм.

Тэгвэл өнөөдөр буюу 2018 оны 8-р сарын 20-ны өдрийн байдлаар шинэ ургацын монгол төмс, хүнсний ногоо Барс худалдааны төвд ямар үнэ ханштай худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна. 

Барс худалдааны төвийн гадна талбайд: 

Монгол төмс-600 төгрөг

Монгол лууван-1200 төгрөг

Монгол сонгино-1000 төгрөг

Шар манжин-800 төгрөг

Байцаа-800 төгрөг

Барс худалдааны төвийн дотор лангууны худалдаанд:

Монгол төмс-1000-1200 төгрөг

Монгол лууван-1500 төгрөг

Монгол сонгино-2000 төгрөг

Шар манжин-1500 төгрөг

Байцаа-1000 төгрөгний үнэтэй байгаа юм.

Хүнсний ногооны худалдаачид бол монгол хөрсөнд ургасан эрүүл,чанартай,  үржил шимтэй, шинэ ургацын ногоо үнэтэй байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн өнгөрсөн долоо хоногоос 200-300 төгрөгөөр буурсан бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан худалдан авалт эрс муудсан гэлээ.