m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.08.23 06:20
671
“Галзуу баян Азиуд” кинонд Монгол эмэгтэй дүр бүтээжээ

“Box Office”-ийг ашиг орлогоороо тэргүүлж байгаа “Галзуу баян Азиуд” кинонд Монгол эмэгтэй дүр бүтээжээ.

Тодруулбал: Тус киноны Надине Шао гэх эмэгтэйн дүрийг монгол жүжигчин Төмөрбаатарын Энхтунгалаг бүтээсэн байна. Тэрбээр АНУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд БНХАУ-ын Бээжингийн Драмын төв Академийг жүжигчин мэргэжлээр төгсчээ.

Сонирхуулахад: Тус киноны бүх жүжигчин Америкт амьдардаг ази гаралтай жүжигчид юм байна. Тухайлбал, тус киноны гол дүрд Констанс Вү, Хенри Голдинг, Жемма Чан, Авквафина, Лиса Лю зэрэг ази америкчууд тогложээ.