m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.08.30 05:49
268
Дархан-Уул аймгаас: Нэгдсэн эмнэлэг “Төв хүлээлгийн танхим”-аа засварлаж, ая тухтай орчныг бүрдүүлжээ

Аймгийн Нэгдсэн эмнэлэг “Төв хүлээлгийн танхим”-аа засварлаж, ая тухтай орчныг бүрдүүлжээ. Тус хүлээлгийн танхимын засварын гүйцэтгэлтэй өнөөдөр /2018.08.02/ аймгийн удирдлагууд танилцлаа.

Урьд нь хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан уг хүлээлгийн танхимыг шилэн хаалтаар хувааж, хурлын танхим зэрэг зориулалтын бусаар ашиглаж байсан бөгөөд тохь тухгүй орчин өвчтөн, үйлчлүүлэгчдийг угтдаг байсан. Харин “Төв хүлээлгийн танхим”-ыг бүрэн засварлаж, зориулалтын дагуу ашиглаж эхлэхэд салбар яам болон аймаг, орон нутгийн удирдлагууд ихээхэн анхаарч, ажил хэрэг болгосонд Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч, мэргэжилтнүүд болон иргэд баяртай байна.  

Цаашид тус хүлээлгийн танхимд хөтөч сувилагч болон нээлттэй утсыг ажиллуулахаар төлөвлөсөн тухай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга хэлэв.

Аймгийн нэгдсэн Эмнэлгийн Гэмтэл согог заслын тасаг  нь энэ жил 30 жилийнхээ ойтой золгож буй тул өрөө, тасалгааны засварыг хийсэн байна. Тус засварыг Дархан Ус суваг ХК зэрэг албан байгууллагууд болон бусдын дэмжлэг туслалцаатайгаар 6 сая төгрөгийг хуримтлуулан хийсэн талаар тасгийн эрхлэгч Д.Энхбаатар хэлж байв. Цаашид Гэмтэл согог заслын тасгийн шалны хулдаас, өвчтөнүүдийн ор, шүүгээ зэргийг солих шаардлагатай байгааг хэлж байна.