"Мөрөөдлийн театр"ын хамт олон 2018.09.07нд "Дундын бүсгүй" +18 цоо шинэ шоу драмаар үзэгчидтэйгээ уулзах гэж байна.
“Дундын бүсгүй” шоу драмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа бол урилгаар жүжигчин А.Туяа, Ц.Алдармаа нарын урлагийн “халуухан” бүсгүйчүүд оролцон тоглосон байна.
Мөн орон нутгийн үзэгчдэдээ уран бүтээлээ толилуулах бөгөөд энэ ондоо багтаан Европт ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа тоглолтоо хүргэхээр төлөвлөөд байгаа аж.
Шинэчлэх сэдэл төрөөд байна хэмээн мэдэгдсэн хамтлагийн гишүүд шилдгүүдтэй хамтран шинэчлэл хийх бололтой. Хүлээх л үлдлээ...