m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.09.07 06:54
311
"Дундын бүсгүй" +18 цоо шинэ шоу драм өнөөдөр нээлтээ хийнэ

"Мөрөөдлийн театр"ын хамт олны цоо шинэхэн бүтээл болох "Дундын бүсгүй" +18 шоу драм өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж, үзэгч олонтой уулзах гэж байна.

Урлагийн халуухан бүсгүйчүүдийг нэг тайзнаа нэгтгэсэн тус шоу драмыг төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа шинэхэн бүтээл чухам ямар тэсрэлт бэлдсэнийг өнөө орой үзэх нь.

Дашрамд дуулгахад "Мөрөөдлийн театр"-ын хамт олон орон нутгийн үзэгчдэдээ уран бүтээлээ толилуулах бөгөөд энэ ондоо багтаан Европт ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа тоглолтоо хүргэхээр төлөвлөөд байгаа гэлээ.